x

Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо

Словенийн тамирчин Домен Превц ням гарагт 254.5 метрийн харайлт хийснээр трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Уг амжилт нь Словенид болсон цанын харайлтын дэлхийн цомын тэмцээний хоёрдугаар шатны үеэр бүртгэгдсэн бөгөөд тэрбээр хоёр бүтэн, нэг хагас хөлбөмбөгийн талбайтай тэнцэх уртад харайсан байна.

Ингэснээр 2017 онд Австрийн Стефан Крафтын тогтоосон 253.5 метрийн дээд амжилтыг нэг метрээр ахиулсан ч Д.Превц тэмцээний нийт онооны нийлбэрээр хоёрдугаар байрт оржээ. Түүний нутаг нэгт тамирчин Анже Ланишек 482.1 оноогоор түрүүлсэн бол Превц 475 оноо авсан байна.

Домен Превц өөрийн Instagram хуудсаар дамжуулан "Энэ бол Холливүүдийн найруулагчдын ч төсөөлөлд багтамгүй хамгийн сайхан түүх байлаа. Энэхүү түүхийг хамтдаа бүтээж, мартагдашгүй улирлыг бэлэглэсэн та бүхэнд баярлалаа!" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр энэ сарын эхээр Австрийн Тронхейм хотод болсон ДАШТ-ээс ларж-хилл төрөлд аваргалж, багийн төрөлд алтан медаль, холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Харин өнгөрсөн жил Японы Рёюү Кобаяши байгалийн тусгай тавцангаас 291 метр харайсан ч Олон улсын цана, сноубордын холбоо (FIS) түүнийг албан ёсны дээд амжилтаар бүртгээгүй байна.

Эх сурвалж: CNN.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 27 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 31 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 38 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 45 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 49 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 52 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 9 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 23 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 27 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 44 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 49 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 56 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 4 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 12 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top