x

“Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) Монголын шатрын холбоотой хамтран “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах анхдугаар шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. МҮХАҮТ-ын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, 24 топ байгууллагын 120 шатарчин оюуны ур чадвараа сорин өрсөлдөж эхэллээ.

208 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн нь стратегийн сэтгэлгээ, багийн ажиллагаа, хурц ухааныг нэгэн дор цогцлоосон анхны шатрын арга хэмжээ болж байна. Тэмцээнд түрүүлсэн баг 2025 онд болох корпорацуудын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм. Энэ нь Азид анх удаа зохион байгуулагдаж буй корпорацийн шатрын тэмцээн гэдгээрээ онцлогтой.

Тэмцээнд их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн, Г.Мөнхгал, Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Ү.Агьбилэг, Н.Баттулга зэрэг нэр бүхий 24 легионер шатарчин оролцож, өндөр түвшний тоглолт үзүүлж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Шатар бол хиймэл оюун ухаан хөгжсөн өнөөгийн үед үнэ цэн нь улам нэмэгдэж буй оюуны спорт. 2025 оныг Дэлхийн шатрын холбоо ‘Бүх нийтийн шатрын жил’ болгон зарласан. Энэ тэмцээнийг ‘Алтан бэрс’ хэмээн нэрийдсэн нь учиртай. Бэрс бол шатрын хамгийн хүчирхэг дүр. Түүх, археологийн олдворууд ч шатрын үүсэл Монголтой холбоотой болохыг баталж байна” гэж онцоллоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Ц.Төрбат тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгээ илэрхийлж, “Ирэх жилүүдэд оролцогчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. МҮХАҮТ шатрын холбоотой түншлэн олон тэмцээн зохион байгуулна” гэж мэдэгдлээ.

“Алтан бэрс” тэмцээний цомыг Монгол Улсын 20 дахь шатрын аварга С.Мөнхбат санаачлан хийлгэж, алтаар бүрсэн, Монголын соёлын бэлгэдлийг шингээсэн бүтээл болсныг тэмцээний үеэр танилцуулсан байна. Швейцар системээр есөн өрөг тоглогдох тус тэмцээний аваргууд маргааш тодорно.

Эх сурвалж: МҮХАҮТ, Монголын шатрын холбоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 47 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top