x

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчийг цагаатгажээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёнийг цагаатгах шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс өчигдөр гаргаснаар тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болж байна.

Сөүлийн дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ли Жэ Мён мэдэгдэхдээ "миний холбогдсон хэрэг улс төрийн сэдэлтэй байсныг энэ шийдвэр нотлон харууллаа" гээд өөрийг нь бүрэн цагаатгасныг онцолсон байна.

Ардчилсан намын дарга Ли Жэ Мён 2021 онд Соннам хотын захирагчаар ажиллаж байхдаа газартай холбоотой төслийн талаар худал мэдүүлэг өгсөн болохыг Сөүл хотын төв дүүргийн шүүх өнгөрсөн онд тогтоожээ. Түүнд нэг жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд ял эдэлсэн тохиолдолд дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох байв.

Харин давж заалдах шатны шүүх Ли Жэ Мёныг парламентын шалгалтын үеэр худал мэдүүлсэн гэм буруутайд тооцсон өмнөх шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр шүүхийн байрны гадна дэмжигчиддээ хандан хэлэхдээ, шүүх шударга ёсыг эрхэмлэсэн шийдвэр гаргасанд би талархаж байна гээд, олон нийтийн хөрөнгийг үрэн таран хийж байна хэмээн засгийн газрыг шүүмжилсэн байна.

Өмнөд Солонгост өнгөрсөн 12 дугаар сард богино хугацаанд онц байдал зарласан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах саналыг Үндсэн хуулийн цэц дэмжсэн тохиолдолд тус улсад 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох юм. Өдгөө 61 настай Ли Жэ Мён 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльтой өрсөлдөж, түүхэнд хамгийн цөөн саналын зөрүүгээр ялагдаж байлаа. Тэрбээр өнгөрсөн онд нэгэн үйл ажиллагааны үеэр хутгатай этгээдийн халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулан мэс засал хийлгэж байжээ.

Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг халааг авах хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь Ли Жэ Мён байх болно гэж олон нийт үзэж байна. Тэрбээр мөн нэг тэрбум долларын бүтээн байгуулалттай холбоотой хээл хахуулийн болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 1 цаг 2 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 1 цаг 9 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 21 цаг 54 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 22 цаг 1 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 22 цаг 10 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 22 цаг 52 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top