x

Улсын аварга О.Хангай: Наадмын хиймэл зүлэг дээр барилдахдаа халтирч унахгүй байхыг л хичээж байсан

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн хиймэл зүлэгтэй холбоотойгоор зарим бөхчүүд хүнд гэмтэл авч, олон бөх халтирч унасан нь олны анхаарлыг татсан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Миний хувьд өнгөрсөн жилийн наадмаар халтирч унаагүй. Гэхдээ хэд хэдэн удаа тэнцвэрээ алдсан. Хэдий тийм боловч халтирч унахгүйн тулд барилдаанаасаа илүүтэй биеэ цэгнэж, болгоомжлоход гол анхаарлаа хандуулж байлаа. Үндэсний их баяр наадамд зодоглох нь бөх хүний бүх насны хөдөлмөр, бүх жилийн хичээл зүтгэлийн үр дүн байдаг” хэмээв. Мөн тэрээр барилдаж ирсэн 15 жилийн хугацаандаа зөвхөн хоёр удаа сэтгэл ханамжтайгаар гэртээ харьсан тухайгаа дурдлаа. Тухайлбал, Улсын харцага цол хүртсэн болон аварга болж түрүүлсэн хоёр наадамд өөрийн зорилго биелсэн гэж үздэг гэлээ.

Хиймэл зүлэгтэй холбоотой асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос саяхан хурал зохион байгуулж, өнгөрсөн жилийн наадамд 30 гаруй бөх халтирч унасан, дөрвөн бөх бэртсэн тухай хэлэлцжээ. Тэдний нэг болох “Ховд” дэвжээний бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан нь наадмаас хойш өнөөг хүртэл бэртлийн улмаас барилдаж чадаагүй байна. Хэдий тэр бэртлээ эдгээсэн ч дахин өмнөх түвшиндээ барилдаж чадах эсэх нь тодорхойгүй байгааг О.Хангай онцолж, ийм төрлийн алдаа, хариуцлагагүй шийдвэрээс болж бөхчүүдийн эрүүл мэнд, спортын замналд хохирол учирч буйг анхаарууллаа.

Тэрбээр хариуцлагагүй байдлаас үүдсэн энэ мэт үйлдлийг дахин гаргахгүй байхад чиглэсэн шаардлага, саналуудыг хариуцсан албан тушаалтнуудад уламжилсан тухайгаа мөн дурдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 1 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 50 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 12 цаг 22 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 12 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 54 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 1 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 28 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 15 цаг 7 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top