x

The MongolZ баг VALORANT Challengers 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шалгарлаа

VALORANT-ын $50,000 буюу 173.7 сая төгрөгийн шагналын сантай “Challengers 2025 Southeast Asia: Split 2” тэмцээнд Монголын The MongolZ баг оролцох эрхээ аваад байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 2-нд онлайнаар эхэлнэ.

Тус тэмцээнд Зүүн Өмнөд Азийн 12 шилдэг баг оролцох бөгөөд тэднээс дөрвөн баг нь өмнөх “Split 1” тэмцээний хасагдах шатнаас эрхээ авах журмаар шалгарч байгаа юм. The MongolZ баг нь энэ шатанд Тайландын “Team NKT” багийг 2-1 харьцаагаар (Haven 13-10, Ascent 7-13, Fracture 13-9) хожсоноор Split 2-ын эрхээ авсан байна.

Энэ оны нэгдүгээр сард болсон Split 1 тэмцээнд The MongolZ баг 11-12-р байрт шалгарсан ч хасагдах шатанд амжилттай оролцож, боломжоо дахин баталгаажууллаа.

“VALORANT Challengers” бол B-Tier түвшний бүс нутгийн тэмцээн бөгөөд цуврал тэмцээнүүдэд оролцон оноо цуглуулж, хамгийн өндөр оноотой баг A-Tier буюу “VCT Ascension Pacific” тэмцээнд өрсөлдөх эрхтэй болдог. Монгол баг A-Tier түвшний тэмцээнд хараахан оролцож амжаагүй байгаа ч The MongolZ багийн энэхүү амжилт дараагийн шат руу дэвших боломжийг нээж байна.

Эх сурвалж: VALORANT Challengers, Liquipedia, The MongolZ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 49 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top