x

ДОХ-ын эсрэг олон улсын өдөр "Яг одоо шинжилгээнд..."

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас бэлгийн замаар дамжих халдварт өвчний үеэр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, илрүүлэг шинжилгээний хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа билээ. Тиймээс нийт ард иргэд, оюутан залуусыг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетад үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна.

2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгдсэн. 2018 онд шинээр 16 тохиолдол оношлогдсон байна. Нас баралтын нийт 42 тохиолдол байгаагаас энэ онд 1 тохиолдол нас баржээ.

Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХДХВ БОЛОН БЗДХ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ

ХДХВ-ийн халдварын тархалтыг 2020 он гэхэд хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгохоор тавьсан 90-90-90 (2020 он гэхэд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 90 хувийг оношилно, оношлогдсон хүмүүсийн 90 хувийг РВЭЭ-нд хамруулна, тэдний 90 хувьд ХДХВ-ийн ачааллыг дарангуйлна.) зорилтын хэрэгжилтийн байдал:

ЮНАЙДС албан ёсоор мэдээлснээр Монгол улс нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 38.4 хувийг оношилсон байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлоос ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 91.3 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж байна. РВЭЭ-нд хамрагдсан хүмүүсийн 90хувь-д ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна.

 

Иймд манай орны хувьд ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын оношилгоонд анхаарах нь чухал байна. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.

ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.

Энд нэг анхаарах зүйл бий. Халдвар авснаас хойш 1-3 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болох ба үүнийг “цонх үе“ гэдэг. Хэрэв та дээр дурьдсан халдвар авах эрсдэлд өртөж байсан бол “Цонх үе”-ийг тооцон давтан шинжилгээ өгч эрүүл гэдгээ заавал баталгаажуулаарай.

Мөн орон нутгийн засаг захиргааны нэгж, эрүүл мэндийн бус салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхай үйлдвэр зэрэг ажлын байран дахь эрүүл мэндийн хөтөлбөрийг тухайн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх нь БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд чухал  ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top