x

Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ

Италийн Турин хотод болсон Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл, нийт 21 медаль хүртэн түүхэн амжилт тогтоолоо. Энэ нь тус наадмын түүхэнд Монголын баг тамирчид нэг дор ийнхүү олон медаль хүртсэн анхны тохиолдол юм.

Монгол Улсын 24 тамирчин (эрэгтэй 8, эмэгтэй 16) зургаан төрлөөр оролцож, дэлхийн хэмжээний амжилт үзүүлсэн нь энэ оны спортын онцлох үйл явдлуудын нэг боллоо.

Тусгай олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдад өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ), Монголын тусгай олимпын хороо, “Скай ресорт” ХХК-аас хүндэтгэл үзүүлэв.

Арга хэмжээний үеэр БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат:
"Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд бахдам амжилт байгуулсан тамирчин Та бүхэндээ халуун баяр хүргэе. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн бахархалт тамирчиддаа талархаж байна" хэмээн онцоллоо.

Олон улсын үйл ажиллагаанд Монгол Улс оролцлоо

Наадмын үеэр Монгол Улсыг төлөөлөн, Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн ахлах ахлагч Г.Наранхүү галт бамбарыг буухиалах ёслолд оролцсон байна.

Мөн Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал дээд хэмжээний хэлэлцүүлэгт:

  • Монголын тусгай олимпын хорооны элч Б.Ерөөлт,
  • Чиглүүлэгч Н.Эрдэм,
  • ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин,
  • БТСУХ-ны ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцож, “Берлины тунхаглал”-ын явц болон хүртээмжтэй нийгэм байгуулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Тус наадмын хүрээнд тамирчдын бие бялдрын хөгжлийг дэмжих, гэр бүл, асран хамгаалагчдад зориулсан соёл, спортын танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top