x

Киберспортын хамгийн өндөр шагналтай ТОП-5 баг

Киберспортын салбар 2024 онд хурдацтай өсч, шинэ хүчирхэг багууд тодорсоор байна. Энэ дунд Саудын Арабын засгийн газрын хөрөнгө оруулалт онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж Forbes Sport мэдээлжээ. Өнгөрсөн жилүүдэд хамгийн их шагналын мөнгө хожсон ТОП-5 багийг танилцуулж байна.

1. Team Liquid – $54 сая

Team Liquid нь клубын нийт шагналын сангаар дэлхийд тэргүүлж байна. Тэдний амжилтын гол тулгуур нь Dota 2, Counter-Strike, StarCraft 2, Rainbow Six Siege, League of Legends зэрэг олон төрлийн тоглоомд өрсөлдөж буй явдал юм.

  • Dota 2: The International-ийн 2017, 2024 оны аварга, нийт $31 саяын шагнал
  • Counter-Strike: Intel Grand Slam-ын аварга, нийт $5.9 саяын шагнал
  • StarCraft 2, Rainbow Six Siege, League of Legends: Тус бүр $2 сая

2. OG – $38.7 сая

OG нь Dota 2-ийн The International-д 2018, 2019 онуудад түрүүлж, $27 саяын шагнал хүртсэн амжилтаараа жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тэдний нийт орлогын 70% нь зөвхөн Dota 2-гоос бүрдэж байна.

3. Team Spirit – $32.9 сая

Team Spirit нь Оросын баг бөгөөд 2021, 2023 оны The International-ийн аварга болжээ. 2021 онд тэд $18.2 саяын шагнал хожсон бол 2023 онд ердөө $1.5 сая хүртсэн нь шагналын сан багассаных юм.

Түүнчлэн тэд Counter-Strike төрлөөр ч хүчирхэг багтай бөгөөд 2023 онд залуу тоглогч Данил Крышковцын ачаар тэмцээнд тэргүүлсэн байна.

4. Evil Geniuses – $28.5 сая

Evil Geniuses нь 1999 онд байгуулагдсан, олон төрлийн тоглоомд амжилт гаргасан баг.

  • Dota 2: The International-ийн 2015 оны аварга, $22 саяын шагнал
  • VALORANT: 2020 онд $1.3 саяын шагнал
  • Анхны эмэгтэй дасгалжуулагч Кристин Чи багийг удирдаж байгаа нь онцлог юм.

5. Natus Vincere (NAVI) – $23.6 сая

Украины NAVI баг нь Dota 2, Counter-Strike төрлөөр 15 жил өндөр түвшинд өрсөлдөж буй баг юм.

  • Counter-Strike: $11.4 саяын шагнал, бүх мейжор тэмцээнд оролцсон цорын ганц баг
  • Dota 2: 2011 онд The International-ийн анхны аварга, $5.4 саяын шагнал

NAVI нь 2021 онд орос хэлтэй, 2024 онд англи хэлтэй бүрэлдэхүүнээрээ Counter-Strike-ийн мейжор аварга болж, Intel Grand Slam цол хүртсэн.

Эдгээр багуудын амжилт нь киберспорт дэлхий даяар хэрхэн өсөн тэлж буйг харуулж байгаа бөгөөд шагналын сан жил бүр нэмэгдэж буй нь улам олон залуусыг энэ салбарт татсаар байна.

Эх сурвалж: Forbes Sport, Office Life Media

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top