x

Дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа таалал төгслөө

Оросын нэрт шатарчин, дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа Москва хотноо таалал төгслөө гэж Оросын Шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатов мэдээлэв.

Б.Спасский 1937 онд Ленинград хотод төрж, таван настайдаа шатар тоглож сурсан байна. Тэрбээр 1953 онд Бухарест хотод болсон олон улсын тэмцээнд оролцож, олон улсын мастер цол хүртсэн бол 1955 онд залуучуудын дэлхийн аварга болж, их мастерын болзлыг биелүүлжээ.

Тэр 1969 онд Тигран Петросяныг хожиж, дэлхийн аварга болсон ч 1972 онд Америкийн шатарчин Роберт Фишерт хожигдож аваргын цолоо алдсан юм.

Спасский ЗХУ-ын аваргаар 1961, 1973 онд хоёр удаа шалгарч, Дэлхийн шатрын олимпиадад Зөвлөлтийн шигшээ багийн бүрэлдэхүүнд зургаан удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртжээ.

1973 онд Францын ЭСЯ-ны ажилтантай гэрлэж, тус улсад суурьшсан тэрбээр 1984, 1986 онуудад Францын шигшээг ахлан Дэлхийн шатрын олимпиадад оролцсон байна. Харин 2012 онд ОХУ-д эргэн ирж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй ажилласан бөгөөд 2018 онд Оросын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тэрээр олон улсын 60 гаруй тэмцээнд оролцож, 19 удаа тэргүүн байр эзэлсэн юм.

ФИДЕ-гийн мэдээлснээр, өнөөдөр Монакод өндөрлөсөн эмэгтэйчүүдийн Гран-При тэмцээний хаалтын ёслолын үеэр түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсох аж.

Эх сурвалж: rbc.ru

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 59 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 10 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 20 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 34 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 6 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 16 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top