x

Б.Мөнгөнтуул шатрын гранприд түүхэн амжилт үзүүлэв

Б.Мөнгөнтуул шатрын гранприд түүхэн амжилт үзүүлэв

Монакогийн Монте-Карло хотод болсон Олон улсын шатрын холбооны (FIDE) эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал тэмцээнд гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул амжилттай оролцож, 1-3 дугаар байрыг хуваан эзэлснээр Монголын шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Тэрбээр сүүлийн өрөгт дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Оросын их мастер Александра Горячкинатай тэнцэж, 5.5 оноотой болжээ. Улмаар Горячкина, Энэтхэгийн Хампи Конеру, Б.Мөнгөнтуул нар ижил оноотой болсон ч коэффицентын илүүгээр Горячкина тэргүүлж, Конеру дэд байр, Б.Мөнгөнтуул гуравдугаар байр эзэлсэн байна.

Түүхэн амжилт

Энэхүү амжилтаар Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн гранпри цувралд медальт байранд шалгарсан Монголын анхны шатарчин болж, шатрын спортын түүхэнд онцгой амжилт үзүүллээ.

  • Казахстаны Шымкент хотод болсон эхний гранприд 9-10 дугаар байрыг хуваан эзэлсэн

  • Монакод 1-3 дугаар байрт шалгарсан

  • Хоёр цувралын нийлбэр оноогоор 121.67 оноотойгоор чансааны 7-р байранд бичигдэж байна.

Гранпригийн ерөнхий дүн

Дэлхийн шилдэг 20 шатарчин энэхүү гранприд арав арваараа хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд нийлбэр дүнгээр:

  1. Оросын их мастер Александра Горячкина тэргүүлж байна.

  2. Казахстаны Ассаубаева Бибисара удаалж байна.

  3. Хятадын Тан Жунгуй гуравдугаарт бичигдэж байна.

Б.Мөнгөнтуулын дараагийн тэмцээн
Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-нд Энэтхэг улсад болох гранпригийн сүүлийн тэмцээнд оролцсоноор түүний энэ удаагийн гранпригийн гурван цуврал дуусах юм.

Эх сурвалж: FIDE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 52 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 0 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 11 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 21 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 35 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 7 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 17 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top