x

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно

Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах энэ оны зургаадугаар сард албан тушаалаасаа буухын зэрэгцээ тус хорооны гишүүнээс огцорно гэж ОУОХ лхагва гарагт мэдээллээ.

1976 оны туялзуур сэлэмний Олимпын аварга Т.Бах ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласны эцэст энэ онд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа юм. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 20-нд сонгогдох шинэ ерөнхийлөгчид зургаадугаар сарын 23-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

ОУОХ-ны дүрмийн дагуу ерөнхийлөгчөөр 12 жилээс илүү хугацаанд ажиллах боломжгүй тул тэрээр хугацаагаа сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн 1991 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр ажиллаж буй Т.Бах нь дүрмийн дагуу 80 нас хүртлээ энэ албыг хаших боломжтой байсан ч гишүүнээсээ ч мөн татгалзаж буйгаа илэрхийлжээ.

Шинэ ерөнхийлөгчийг сонгоно

ОУОХ-ны шинэ ерөнхийлөгчийг гуравдугаар сарын 20-нд Грект болох ОУОХ-ны чуулганаар сонгох бөгөөд нэр дэвшигчдийн жагсаалтад дараах хүмүүс багтжээ:

  • Себастьян Коу – Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн
  • Кирсти Ковентри – Усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, Зимбабвегийн Спортын сайд
  • Хуан Антонио Самаранч – ОУОХ-ны ерөнхийлөгч агсны хүү, Испанийн иргэн
  • Давид Лаппартьян – Олон улсын дугуйн холбооны тэргүүн
  • Фейсал Аль Хуссейн – Иорданы хунтайж
  • Моринари Ватанабе – Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн
  • Йохан Элиаш – Олон улсын цанын холбооны тэргүүн

ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч нь 2028 оны Лос-Анжелесийн Олимп болон 2032 оны Брисбэний Олимпыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээх юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 59 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 10 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 20 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 34 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 6 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 16 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top