x

Женев хотноо сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болов

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Монгол үндэсний бөхийн барилдаан Швейцарын Женев хотод болжээ.

Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар болон Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд Европын хэд хэдэн улсаас бөхчүүд зодоглосон байна.

Барилдаанд Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, залуу бөх Т.Өгий түрүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, сумын заан Ц.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Т.Баасанбат, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Б.Чанрав нар шалгарчээ. Харин дунд шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, сумын заан Д.Жамсрандорж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, сумын заан Г.Баасанжаргал нар үлдсэн байна.

Барилдаанд түрүүлсэн бөх 500, үзүүрлэсэн бөх 300, их шөвөгт шалгарсан бөхчүүд 200 еврогийн шагнал гардан, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.

Тус барилдаанд уран гараа, дэвээтэй бөхийн тусгай шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, 65 настай ахмад бөх, сумын заан В.Төмөрбаатар хүртсэн бол уран барилдааны шагналыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу бөх Т.Баасанбат гардан авчээ. Тэрбээр гурван цолтой бөхийг өвдөг шороодуулсан амжилтаар онцлог байв.

Өсөх ирээдүйтэй бөхөөр дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний өсвөрийн бөхийн 2024 оны аварга, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, М.Билгүүдэй тодорсон байна.

Багийн халз барилдаанд БНЧУ-аас оролцсон "Чех" баг тэргүүн байр эзэлсэн бол ахмад бөхчүүдийн ангилалд Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, сумын заан Д.Жамсрандорж, өсвөр бөхийн ангилалд Увс аймгийн Малчин сумын харьяат, Швейцар улсын уугуул С.Квинтен нар түрүүлжээ.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо, Элчин сайдын яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.11)
    Нутаг орноо л санасан хүмүүс дээ?!
    2025 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 59 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 10 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 20 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 34 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 6 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 16 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top