x

"Их дуулга" гэх хэллэгийн үүсэл, спорт дахь хэрэглээ

Спортын олон төрөлд өргөн хэрэглэгддэг "Их дуулга" гэх нэршил нь анх мэргэжлийн тенниснээс гаралтай бөгөөд хөзрийн бриж хэмээх картын тоглоомын томоохон хожлыг илэрхийлэх хэллэгээс үүсэлтэй.

Түүхийг сөхвөл, “Grand Slam” хэмээх нэршил нь 1933 онд New York Times сонины спортын сэтгүүлч Жон Киран (John Kieran)-ны нийтлэлээр дамжиж, теннисний ертөнцөд түгжээ. Тухайн жил Австралийн алдарт теннисчин Жэк Кроуфорд (Jack Crawford) жилийн туршид зохиогддог дөрвөн том тэмцээний гуравт нь буюу Australian Open, Roland Garros, Wimbledon тэмцээнд дараалан түрүүлсэн байв. Харин тэр дөрөв дэх том тэмцээн болох US Open-д ялалт байгуулж чадвал теннисний ертөнцөд урьд өмнө байгаагүй амжилт тогтоох байлаа.

Жон Киран тухайн үед “Хэрэв Кроуфорд US Open-д түрүүлж чадвал тэр теннисний талбай дээрх "Grand Slam" байгуулсантай адил хэрэг болно” хэмээн бичжээ. Ингэснээр хөзрийн брижний нэр томьёо теннисний спортод албан ёсоор нэвтэрсэн түүхтэй.

Үүнээс хойш, жилийн туршид зохиогддог дэлхийн хамгийн нэр хүндтэй дөрвөн том теннисний тэмцээнийг “Их дуулга” буюу Grand Slam хэмээн нэрлэх болжээ. Өнөөдөр уг нэршил нь Australian Open, French Open (Roland Garros), Wimbledon, US Open гэсэн дөрвөн тэмцээний цогц хэлбэрийг илэрхийлэх болсон юм. Харин эдгээр тэмцээнийг нэг жилийн дотор бүгдийг нь ялж чадсан тамирчныг “Grand Slam эзэмшигч” хэмээн нэрлэдэг.

"Их дуулга" нэршлийн спорт дахь өргөжилт

Тенниснээс үүдэлтэй энэ нэршлийг бусад спортын төрөлд ч ашиглах болжээ. Жишээ нь, мэргэжлийн гольфийн спортод мөн “Их дуулга” буюу Grand Slam гэх нэршлийг хэрэглэдэг бөгөөд дөрвөн гол тэмцээнийг ялсан тамирчныг ийнхүү нэрлэдэг байна.

Үүнээс гадна, жүдогийн спортоор зохиогддог олон улсын томоохон тэмцээнүүдийг "Их дуулга" гэж нэрлэх болсон. Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг цуврал тэмцээнүүд нь Grand Slam Judo гэсэн нэршилтэй болсон нь тенниснээс авсан нэгэн жишээ юм. Тухайлбал, Баку, Парис, Токио зэрэг хотуудад болдог жүдо бөхийн тэмцээнүүд бүгд "Их дуулга" гэсэн тодотголтой байдаг.

Мөн хөнгөн атлетик, авто спорт зэрэг бусад төрлүүд ч энэ нэршлийг ашиглах болж, томоохон тэмцээнүүдийн нэрийн өмнө “Их дуулга” гэх үгийг хавсарган хэрэглэх явдал түгээмэл болжээ.

Эх сурвалж: New York Times, International Judo Federation

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 53 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 1 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 12 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 22 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 36 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 8 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 18 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top