x

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тэмцээнийг хошуучлагчтай тэнцлээ

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При ангиллын цуврал 6 тэмцээний гурав дахь нь болох Монакогийн Гран-При тэмцээн  /Monaco FIDE Women's Grand Prix/ амжилттай үргэлжилж байна.

Бямба гаригт болсон тавдугаар өргийн тоглолтод олон улсын мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тус тэмцээнийг тэргүүлж буй Оросын их мастер Катерина Лагнотой /GM/ цагаанаар тоглож хайнцлаа. Энэ өргийн бүх тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.

Эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга Александра Костенюкийг цагаанаар тоглож хожсон тэрбээр дөрөв дараалан хайнцаж, 3 оноотой болсноор Лагногийн дараа тэмцээний хүснэгтийн 2 дугаарт бичигдэж байна.

 

Өнөөдөр тамирчид амрах бөгөөд даваа гарагт 6 дугаар өргийн тоглолтууд болно. Энэ өрөгт Б.Мөнгөнтуул дэлхийн чансаанд 2492 оноотой байгаа Казахстаны Бибисара Ассаубаева-тай хараар тоглох юм.

 

 

80 мянган еврогийн шагналын сантай энэ удаагийн Гран-при тэмцээнд олон улсын мастер /IM/ Б.Мөнгөнтуулаас гадна Хятадын их мастер /GM/ Тан Жонгуй, Оросын их мастер Александра Горячкина, их мастер Катерина Лагно, Энэтхэгийн их мастер Хюмпи Конеру, их мастер Харика Дронавали, Казахстаны олон улсын мастер Бибисара Ассаубаева, Швейцарын их мастер Александра Костенюк, Испанийн олон улсын мастер Сара Хадем, Германы их мастер Элизабет Пэйтз нар өрсөлдөж байна.

Тэмцээн 28-ны баасан гаригт өндөрлөнө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top