x

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд бусдад маш амархан халдварладаг. Бага насны хүүхдүүд уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүндрэх, улмаар эндэх эрсдэл өндөртэй байдаг.

Улаанбурхан өвчин хэр аюултай вэ?

Энэхүү өвчин нь халдварлах чадвараараа хамгийн өндөрт ордог халдварт өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс 96-98% байдаг. Өвчилсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй байна.

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдгүүд:

  • Халуурах
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн бүх биед тархах толбон гүвдрүүт тууралт гарах

Улаанбурхан өвчин дараах хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй:

  • Уушгины хатгаа
  • Тархины гэмтэл (эргэн сэргэхгүй байж болзошгүй)
  • Сонсгол алдагдах, дүлийрэх
  • Дутуу төрөх
  • Хүүхэд бага жинтэй төрөх
  • Эндэх эрсдэлтэй

Хэн өвдөх эрсдэлтэй вэ?

  • Вакцинд хамрагдаагүй
  • Өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй
  • Бүх насны хүн өвдөх магадлалтай

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хамгийн үр дүнтэй арга бол вакцин хийлгэх явдал юм.

  • Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг.
  • Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж вакцин хийлгэх шаардлагатай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хахаха гуйа (79.117.185.238)
    Хуцаа хуц
    2025 оны 02 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top