x

Монголд тархины гүний байрлалтай хорт хавдрын мэс заслыг амжилттай хийж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэгт (УГТЭ) тархины гүний байрлалтай хорт хавдартай 80 настай өвчтөнд амжилттай мэс засал хийжээ. Өвчтөн одоо эрүүл саруул болсон байна.

Энэ төрлийн мэс заслыг гадаад улсад хийлгэвэл зөвхөн хагалгааны төлбөр 100 мянган ам.доллар хүрдэг бол Монголд амжилттай хийгдэх болсноор гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн урсгал багасаж, дотооддоо эмчлэгдэх боломж нэмэгдэж байна.

Тархины мэс заслын шинэ боломжууд

  • 2023 онд тус эмнэлэг 1,878,
  • 2024 онд 2,150 хүн мэдрэлийн мэс засалд оржээ.
  • Эдгээрийн 15 орчим хувь нь тархины гүний хорт хавдартай өвчтөнүүд байна.
  • 2019 оноос хойш ийм оноштой 130 хагалгааг амжилттай хийсэн.

Эмнэлгийн хөгжүүлэлтийн зорилтууд
Эрүүл мэндийн яамнаас мэргэжилтнүүдийг гадаадад сургах, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг сайжруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр ажиллаж байгаа юм.

Саяхан Туркийн American болон Koç University эмнэлгүүдэд Монголын эмч, сувилагчдын баг тархины гүний хавдар болон тархины дурангийн мэс заслын чиглэлээр нарийвчилсан сургалтанд хамрагдсан байна.

Оношилгоо сайжирч, амьдралын чанар дээшилж байна
Сүүлийн жилүүдэд тархины хорт хавдрын оношилгоо эрс сайжирч, өвчтөнүүдийг цаг алдалгүй оношилж, шаардлагатай эмчилгээг хийх боломжтой болж байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн энэхүү ахиц дэвшил нь эдийн засгийн дарамтыг бууруулах, иргэдийг дотооддоо бүрэн эмчлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top