x

Өсвөрийн жүдочид Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нарын удирдсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртлээ.

Долоо хоногийн өмнө болсон Италийн тэмцээнээс манай тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн бол, өчигдөр Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Словакийн тэмцээний медальтнууд:

  • Охидын 52 кг – Б.Гүндэгмаа (алт)
  • Охидын 63 кг – Х.Маралмаа (алт)
  • Хөвгүүдийн 55 кг – П.Алтанцоож (хүрэл)
  • Охидын 57 кг – М.Цэндбазар (хүрэл)

Мөн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарсан байна.

Б.Гүндэгмаа “В” хэсгийг тэргүүлж, эхний тойрогт хийлээд, Словак, Чех, Грек, Унгар, Польшийн бөхчүүдийг дараалан ялснаар алтан медаль хүртсэн.

Х.Маралмаа жингийнхээ бүх жүдочийг толгойлон, “А” хэсэгт эхлээд гоц мөргөж, дараа нь Израйль, Чех, Австри, Чех, Сербийн бөхчүүдийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Энэхүү тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох чансааны оноо олгох чухал тэмцээн байсан бөгөөд манай тамирчдын амжилт ирээдүйд өндөр түвшний тэмцээнүүдэд өрсөлдөх чухал суурь болж байна.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 58 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 6 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 17 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 27 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 41 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 13 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 23 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top