x

Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж, томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Мөн менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөв.

Томуугийн тархалт нэмэгдэж байна

ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул мэдээлэхдээ, "2025 оны 6 дугаар долоо хоногийн вирус судлалын тандалтын дүнгээр, шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 60.9 хувьд амьсгалын замын зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 18.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй" гэж дурдлаа.

Эдгээр эмгэг төрүүлэгчдийн дотор реновирус, амьсгалын замын синцитиал вирус тус бүр 3.2 хувийг эзэлж байгаа нь анхаарах шаардлагатай үзүүлэлт гэж мэргэжилтнүүд онцлов.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэхдээ, "Томуу, томуу төст өвчний тархалт 10 мянган хүн тутамд 56.8 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн" гэлээ. Одоогоор 17 аймагт томуугийн алаг цоог дэгдэлттэй, дөрвөн аймагт халдвар идэвхтэй байдалтай байгаа тул ХӨСҮТ-өөс тухайн аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ.

Менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна

Менингококкт халдварын хувьд 2007, 2013, 2019 онд дэгдэлт байдлаар бүртгэгдэж байсан бөгөөд ихэвчлэн 1-5 дугаар сард тархах хандлагатай гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гурав болон тавдугаар сард хамгийн их халдвар бүртгэгдсэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Ирэх өдрүүдэд Цагаан сарын баяр болохтой холбогдуулан худалдааны төвүүд, олон нийтийн газруудад халдварын эрсдэл нэмэгдэх магадлалтай тул дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөв:

  • Битүү орчинд амны хаалт зүүх
  • Хоолойгоо давсны уусмалаар тогтмол зайлах
  • Гараа тогтмол угааж, ариун цэврийг чанд сахих
  • Хүн ихтэй газраар үйлчлүүлэхээс зайлсхийх
  • Дархлаагаа дэмжих, зөв хооллох
  • Хувцсаа тохируулан өмсөж, дулаан хувцаслах

Эмнэлгийн байгууллагуудын зөвлөмж

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс албан байгууллага, айл өрх бүрт хоёр цаг тутамд агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх шаардлагатайг онцлов. Мөн томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө эмчлэхээс зайлсхийж, яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөсөн юм.

Цаашид өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх нь чухал байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Олон жил ханиад , томуугийн чанаргүй вакцин өндөр үнээр авчран мөнгө угааж баяжсан ЭМЯ ныхан одоо цадсан баймаар даа!!! Эмийн сонсголын үр дүн эмийг жороор олгодог болов!!!
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top