x

Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчид 2024 оны хамгийн өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгаруулж, шилдгүүдийг зарлалаа.

Шилдэг уяачдын тэргүүнд Тод манлай уяач М.Алтан-Очир

Энэ жилийн хамгийн өндөр чансаатай уяачаар Тод манлай уяач М.Алтан-Очир шалгарлаа. Тэрбээр 2023 онд улсын болон бүсийн хэмжээний уралдаанд зургаан удаа түрүүлж, есөн удаа айрагдсан амжилтаар тэргүүлсэн байна.

Түүнээс гадна Тод манлай уяач О.Батбилэг, Б.Лхагва-Очир, алдарт уяач У.Тамир, Г.Болдбаатар нар шилдэг таван уяачийн эгнээнд багтсан бол Тод манлай уяач Т.Ихбаяр, уяач Д.Гомбосүрэн, алдарт уяач А.Нямбаатар, Г.Даваадалай нар эхний есөн байрт шалгарчээ.

Шилдэг уралдаанч хүүхдүүдийн тэргүүнд Г.Хаш-Эрдэнэ

2024 оны хамгийн өндөр чансаатай есөн уралдаанч хүүхдийг шалгаруулахад Сонгинохайрхан дүүргийн Г.Хаш-Эрдэнэ тэргүүлсэн байна. Тэрбээр улсын болон бүсийн уралдаанд нэг түрүүлж, найман удаа айрагдсан амжилтаараа бусдыгаа манлайлжээ.

Түүний дараа Багахангай дүүргийн С.Өлзийхүү, Төв аймгийн Батсүмбэр сумын Н.Билэгсайхан, Баянцогт сумын О.Цэнгүүн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын И.Бат-Ирээдүй, Б.Пүрэвдаваа, Төв аймгийн Баян-Өнжүүлийн Б.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Б.Намчин, Төв аймгийн Зуунмод сумын Г.Отгонсүх нар эхний есөн байрт жагссан байна.

Шилдэг хурдан хүлгүүдийг тодрууллаа

Энэ жил азарга, их нас, сонгомол дээд насны есөн хурдан хүлгийг шилдгээр тодруулжээ. Эдгээр хүлгүүдийн нэрсийг тун удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах юм.

Монголын морин спорт, уяачдын холбооноос энэхүү шалгаруулалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийн амжилтыг дүгнэдэг. 2024 оны шилдгүүд ийнхүү тодорч, морин спорт сонирхогчдын дунд баяр бахархал, урам зориг бадрааж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Morinii huuhed (66.181.182.134)
    Huneer morio uyulchaad tsol temdeg malgai zalaa boldgiig boliulaachee...ene shildeguud dotor chini yag hed ni uuruu aduu malaa adguulan morio uyj soidog humuus bna
    2025 оны 02 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top