x

Жудогийн "Их дуулга" тэмцээн Бакуд эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” цуврал тэмцээн өнөөдөр Азербайжаны Баку хотод эхэлж байна. Тус тэмцээнд 36 орны 258 жүдоч хүч сорихоор мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд нийт тав тамирчин өрсөлдөхөөр бэлэн болжээ.

Бакугийн “Их дуулга” тэмцээн энэ удаа тун өрсөлдөөнтэй болох нь сугалаанаас харагдаж байна. Японы шилдэг тамирчид болох Нацүми Цүнадо, Абэ Үта, Момо Тамаоки, Рюүжү Нагаяма, Рёома Танака, Дота Арай, Санширо Мүрао нар тус тэмцээнд ирснээр тэмцээний чансаа, өрсөлдөөний төвшин илт нэмэгдсэн гэж үзэж байна.

Сугалааны дүн: Монголын бөхчүүдийн учраа

  • 60 кг жинд

    • Н.Мэндсайхан “В” хэсэгт багтаж, Азербайжаны шилдэг бөх Балабай Агаевтай эхний тойрогт барилдахаар болжээ.
    • М.Тэргэлсар эхний тойрогт дэвжээний эзэн Мурад Мурадлитай учраа таарсан байна.
    • Энэ жинд 20 тамирчин өрсөлдөх бөгөөд өрсөлдөөн ширүүн болох төлөвтэй.
  • 66 кг жинд

    • Б.Нямренчин “А” хэсэгт эхний тойрогт Германы Мартин Сезтэй барилдана.
    • А.Азбаатар эхний тойрогт Монтенегрогийн Юсуф Нурковичтой барилдахаар болсон бөгөөд ялбал Японы шилдэг жүдоч Рёома Танакатай тулах юм.
    • Тус жинд АНУ-ын нэрийн өмнөөс Э.Билэгт хэмээх 19 настай монгол залуу зодоглох нь анхаарал татаж байна.
  • 52 кг жинд

    • Залуу мастер Б.Уранзаяа эхний тойрогт Испанийн Санчезтэй учраа таарчээ.
    • Хэрэв ялбал шилдэг дөрөвт үлдэх бол, ялагдвал дагах барилдаанд оролцоно.

Бакугийн “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг С1 телевиз гурав хоногийн турш эх орон даяар шууд дамжуулах юм.

Эх сурвалж: Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 57 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 5 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 16 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 26 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 40 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 12 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 22 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top