x

Монголын шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө чухал тоглолтууд хийнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг “Бүх оддын тоглолт”-ын дараа түр завсарлаад байна. Тус тоглолтын үеэр үе үеийн шилдэг тамирчид цугларч, сагсан бөмбөг сонирхогчдод баяр бэлэглэсэн бол Монголын шигшээ баг өчигдрөөс нэгдсэн бэлтгэлдээ гарлаа.

Манай шигшээ баг энэ сарын 20, 23-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнд (ААШТ) оролцох эрхийн төлөө чухал хоёр тоглолтоо хийх юм.

  • Хоёрдугаар сарын 20-нд – Гуамын талбайд зочлон тоглоно.
  • Хоёрдугаар сарын 23-нд – Улаанбаатар хотноо Японы шигшээ багийг хүлээн авна.

Гуамын эсрэг хийх тоглолт хамгийн чухал бөгөөд хэрэв Монголын шигшээ тэднийг 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгалах юм. Харин үүнээс бага оноогоор хожих, эсвэл хожигдвол шигшээ багийн тэмцээн өндөрлөх юм.

"C" хэсгийн байдлыг харвал:

  • Япон – 8 оноо (нэгдүгээр байр)
  • Хятад – 7 оноо (хоёрдугаар байр)
  • Гуам – 5 оноо (гуравдугаар байр)
  • Монгол – 4 оноо (дөрөвдүгээр байр)

Гуам, Монгол ижил 6 оноотой болох тохиолдолд харилцан тоглолтын үр дүнг тооцно. Гуамын шигшээ өнгөрсөн онд Монголыг 74:63 оноогоор хожсон тул манай баг 12 болон түүнээс дээш онооны зөрүүтэй хожих шаардлагатай.

Монголын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн:

Грек мэргэжилтэн Фрагкиас Василойс нийт 18 тамирчныг шигшээд дуудаж, өргөтгөсөн бүрэлдэхүүнийг тодруулжээ. Үүнд:

  • Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Г.Балжинням, Б.Энх-Амар, Ч.Маргад, Т.Ууганбаяр, Ч.Ихбаяр, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр нар багтлаа.

Эдгээрээс Ш.Энхийн-Одоос бусад нь шигшээд тоглох боломжтой бөгөөд Г.Дөлгөөн, Э.Сугар-Очир нар эх орондоо ирсэн бол Д.Баясгалан ирэх боломжтой гэдгээ илэрхийлжээ.

ААШТ-д өрсөлдөх эрхээ авсан багууд

2024 оны наймдугаар сарын 5-нд Саудын Арабын Жедда хотод эхлэх ААШТ-д одоогоор дараах 7 баг оролцох эрхээ аваад байна:

  • Саудын Араб
  • Австрали
  • Япон
  • Филиппин
  • Шинэ Зеланд
  • Ливан
  • Йордан

Монголын шигшээ багийн цаашдын хувь заяаг шийдэх Гуамын эсрэг тоглолт өндөр ач холбогдолтой болж байна.

Эх сурвалж: Монголын сагсан бөмбөгийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 0 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 8 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 19 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 29 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 43 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 15 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 25 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top