x

Э.Цэндбаатар Америк тивийн аваргын бүсээ “Аса Арена”-д хамгаална

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 15-нд WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа “Аса Арена”-д хийх гэж байна.

Энэхүү тулаан нь монгол тамирчин эх орондоо аваргын бүс хамгаалж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой. Тэрбээр АНУ-д бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд холбооны аваргын бүсээ хамгаалах тулааны өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд эх орондоо ирнэ.

Түүний өрсөлдөгч – Педро Бернал Родригес
Э.Цэндбаатарын өрсөлдөгчөөр Мексикийн шилдэг залуу тулаанч Педро Бернал Родригес тодорчээ. Родригес нь 17 тулаанд 14 ялалт, нэг ялагдал, хоёр тэнцээтэй бөгөөд зургаан удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай. Мөн тэрбээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлхийн аварга бөгөөд Мексикийн чансаанд 11, дэлхийн чансаанд 58-д бичигдэж буй шилдэг тулаанчдын нэг аж.

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд эргэн ирнэ

Энэхүү тэмцээний онцлох үйл явдлын нэг нь олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогтын рингэнд эргэн ирэлт юм. Тэрбээр 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьж, 15 тулаанд 12 ялалт, хоёр ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн боксоо түр завсарлаад байсан тэрбээр энэ тэмцээний үеэр эргэн ирж, олон улсын чансаа өндөр тамирчидтай хүч сорих гэж байна.

Монголын шилдэг зургаан боксчин олон улсын тулаанчидтай тулалдана

Энэхүү тэмцээнд Монголын жин тус бүрийн шилдэг зургаан боксчин олон улсын чансаа өндөр тулаанчидтай халз тулалдах бөгөөд энэ нь монгол боксчдын ур чадвар, чансааг олон улсад таниулах томоохон боломж болох юм.

Оддын тулаан – Лил Бато vs. Чойдог

Монголд боксын спортын анхны Celebrity Match буюу Оддын тулаан энэ үдэш зохиогдоно. Тус тэмцээний гол тулаанд Лил Бато болон Чойдог нар рингэнд гарч, сонирхогчдын боксын дүрмээр гурван үе тулалдах аж.

Энэхүү WBA холбооны аваргын бүс хамгаалах тулаан нь Монголын мэргэжлийн боксын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж буй чухал үйл явдал болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 2 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 10 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 21 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 31 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 45 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 17 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 27 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top