x

Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ

Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны (RFEF) ерөнхийлөгч асан Луис Рубиалесийг шүүх хурал Мадридын ойролцоох Сан-Фернандо-де-Энарес хотод даваа гарагт эхэллээ.

Бэлгийн хүчирхийллийн хэрэг

2023 оны Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д түрүүлсэн Испанийн шигшээ багийн алтан медаль гардуулах ёслолын үеэр Рубиалес багийн хагас хамгаалагч Женнифер Эрмосогийн уруул дээр үнссэн нь бэлгийн хүчирхийлэл гэж үзэж, түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулсан. Мөн тэрбээр "харилцан зөвшөөрсний үндсэн дээр үнссэн" гэх мэдэгдэл хийлгэхээр Эрмосог шахсан гэх хэрэгт буруутгагдаж байна.

Шүүх хурлын үеэр Ж.Эрмосо мэдүүлэг өгөхдөө өөрийг нь үнсэхийг огт зөвшөөрөөгүй гэдгээ баталжээ.

Шүүхэд татагдсан бусад хүмүүс

Л.Рубиалесаас гадна дараах хүмүүс Эрмосод дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдон шүүгдэж байна:

  • Хорхе Вильда – Испанийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан
  • Альберт Луке – RFEF-ийн спортын асуудал эрхэлсэн захирал асан
  • Рубен Ривера – RFEF-ийн Маркетингийн хэлтсийн захирал асан

Ялын шаардлага

Прокуроруудын зүгээс Луис Рубиалест 2 жил 6 сарын хорих ял оноох саналыг шүүхэд хүргүүлсэн. Испанийн хуулийн дагуу, 2 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүс хохирлоо барагдуулсан, урьд өмнө ял шийтгэлгүй бол хорих ялыг биеэр эдлэхгүй байж болох юм.

2023 оны арваннэгдүгээр сард ФИФА-гийн Сахилга батын хороо Рубиалесийг 3 жилийн хугацаанд хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Үнсэлттэй холбоотой дуулиан

2023 оны наймдугаар сарын 20-нд ДАШТ-ний финалд Английн шигшээг ялсан Испанийн эмэгтэй хөлбөмбөгчдөд шагнал гардуулах үеэр Л.Рубиалес Женнифер Эрмосогийн уруул дээр үнссэн нь хөл бөмбөгийн ертөнцөд асар их дуулиан тарьсан.

Үүний дараа 80 гаруй хөлбөмбөгчид, үүнд ДАШТ-д оролцсон 23 тамирчин багтаж, Рубиалес огцрохгүй бол Испанийн шигшээ багт тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. Эцэст нь, Рубиалес тамирчдаас уучлал хүсэж, 2023 оны есдүгээр сарын 10-нд огцрох өргөдлөө өгсөн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 59 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 7 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 18 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 28 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 42 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 14 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 24 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top