x

Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ

Бразилын шигшээ багийн довтлогч Неймар “Сантос” клубтэй гэрээ байгуулсан тухайгаа пүрэв гарагт “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Саудын Арабын “Аль-Хилал” клуб бразил довтлогчтой байгуулсан гэрээгээ цуцалсан тухай өмнө нь мэдэгдсэн. Неймар тус клубт 2023 оны наймдугаар сараас хойш тоглосон юм. 

Тэрбээр “Аль-Хилал”-д ирэхээсээ өмнө Францын ПСЖ багт хүчин зүтгэж байв. Францын клуб 2017 онд түүнийг “Барселона”-гаас 222 сая евро буюу дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр багтаа авч байлаа. Неймар ПСЖ -гийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа Францын аваргаар 5 удаа, Супер цомын эзнээр 4 удаа шалгарч, Францын цомын тэмцээнд 3 удаа, Лигийн цомын тэмцээнд 2 удаа түрүүлсэн байна.

Харин “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Испанийн аваргаар 2 удаа, Испанийн цомын аваргаар 3 удаа шалгарч, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомын ба клубүүдийн ДАШТ-нд тус бүр 1 удаа түрүүлж байв.

Неймар хөлбөмбөгчний замналаа Бразилын “Сантос” клубт эхлүүлж, Бразилын цом ба Либертадосын цомын тэмцээнд түрүүлж байжээ. Тэрбээр Бразилын шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч /79 гоол/ юм. Тэрбээр үндэсний шигшээ багийнхаа төлөө 128 тэмцээнд оролцжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 55 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 3 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top