x

Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ

БНХАУ-ын Харбин хотноо болох Азийн өвлийн IX наадам хөшгөө нээхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн наадамд 34 орны 1275 тамирчин биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зэрэг 11 төрлийн 64 зай, ангилалд өрсөлдөхөөр эцсийн мэдүүлгээ өгөөд байна.

Монгол Улс энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчнаа илгээж байна. Тус тэмцээний олон оролцогчтой спортын төрөл болох шайбтай хоккей, кёрлингийн тэмцээн ирэх сарын 3-нд эхлэх бөгөөд манай улсын кёрлингийн холимог хосын төрөлд Б.Баяр, Г.Энхзаяа нар өрсөлдөж, Монголын багийн салхийг хагална. Тэд Япон, Кувейт, Хонконг, Тайванийн багуудтай нэг хэсэгт багтаж, эхний тоглолтоо ирэх сарын 3-нд хийх юм.

Монгол Улсыг төлөөлөх баг тамирчид

Гүйлтийн тэшүүр

  • Б.Төгөлдөр

Шорт трейк

  • М.Борхүү
  • Г.Мөнх-Эрдэнэ
  • Э.Мөнх-Эрдэнэ
  • Б.Гэрэлтуяа

Уран гулгалт

  • О.Мишээл
  • Г.Марал-Эрдэнэ

Кёрлинг

  • Б.Баяр
  • Г.Энхзаяа

Уулын цана

  • Ц.Тэмүүлэн
  • А.Ариунбат
  • О.Өсөх-Ирээдүй
  • Х.Халиун
  • Э.Тэмүүлэн
  • А.Итгэл
  • А.Сондорбаяр
  • М.Инжин

Гүйлтийн цана

  • М.Нандинцэцэг
  • Б.Ачбадрах
  • О.Золбаяр
  • Д.Мөнхгэрэл
  • А.Хүслэн
  • Ц.Золбаяр
  • А.Энхтуул
  • Б.Номин-Эрдэнэ
  • Э.Ариунтунгалаг
  • Т.Ариунболд

Биатлон

  • М.Должинсүрэн
  • Ж.Гантулга
  • Д.Энхчимэг
  • Х.Эрдэнэтунгалаг
  • Б.Анхболд
  • Э.Энхсайхан
  • Х.Сумъяа
  • О.Гантулга

Азийн өвлийн IX наадмын зохион байгуулалт

БНХАУ-ын Харбин хот энэ удаагийн өвлийн наадмыг 29 жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус улс нийтдээ гурав дахь удаагаа өвлийн Азийн наадмыг хүлээн авч байна. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулдаг энэ тэмцээн 1986 онд Японы Саппоро хотод анх зохиогдож, түүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстан болон Хятадад тус бүр хоёр удаа зохион байгуулагдаж байжээ.

Монгол Улсын баг тамирчид өмнө нь “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалиа хүртэж байсан. Үүний дараа “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдааны төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртэж, нийт нэг мөнгө, зургаан хүрэл медальтай болсон амжилттай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 26 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 34 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 43 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 54 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 9 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 9 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 15 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 22 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 32 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 44 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top