x

Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно

Олон улсын олимпын хорооны (ОУОХ) 143 дугаар чуулган өнөөдөр Швейцарын Лозанна хотноо эхэлж байна. Тус чуулганд Монгол Улсаас ОУОХ-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны (МҮОХ) ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна.

Энэ удаагийн чуулганы гол онцлог нь ОУОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж буй долоон гишүүний мөрийн хөтөлбөрийг танилцуулах явдал юм. ОУОХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 2025 оны гуравдугаар сард Грекийн Афин хотноо болох 144 дүгээр чуулганаар явагдах бөгөөд шинээр сонгогдсон ерөнхийлөгч 2025-2028 оны хооронд Олимпын хөдөлгөөнийг удирдах юм.

Мөн энэ чуулганаар 2028 оны Лос Анжелесийн зуны Олимпын хөтөлбөрт боксын спортыг хэвээр үлдээх эсэх зэрэг чухал асуудлыг хэлэлцэнэ.

Б.Баттүшигийн ОУОХ-ны ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, Монгол Улс олон улсын олимпизмын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцох, ОУОХ-ны чуулган болон залуучуудын олимпын наадам зэрэг томоохон спортын үйл ажиллагааг эх орондоо зохион байгуулах талаар санал солилцсон байна.

Томас Бах 2013 оноос хойш ОУОХ-ны ес дэх ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний удирдлага дор “Токио 2020” болон “Бээжин 2022” Олимпын наадмууд цар тахлын хүнд нөхцөлд амжилттай зохион байгуулагдсан юм. Тэрбээр “Монреаль 1976” Олимпын наадмаас туялзуур сэлэмний багийн төрөлд алтан медаль хүртэж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 56 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 3 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top