x

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбоо, үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” компанитай хамтран зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан 19 дэх жилдээ боллоо.

2006 оноос эхлэлтэй уг барилдааныг анх Монгол Улсын хүндэт засуул Ж.Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байв. Тэгвэл 19 дэх удаагийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.

Н.Өсөхбаяр арслангийн хувьд 2022 онд энэхүү барилдаанд түрүүлж байсан бол энэ жил хоёр дахиа түрүүлэв. Ингэснээр тэр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо. Түүнээс өмнө одоогийн улсын начин Ш.Тогтохбаяр, А.Алтанхуяг, харцага Ш.Мөнгөнбаатар нар уг барилдаанд хоёр түрүүлсэн юм. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр шинэ он гарснаас хойш Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд үзүүрлэж, “Атар” хэвийн боовны баярын барилдаанд түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр түрүүлснийхээ дараа ярихдаа “Даваа бүр чанга байлаа. Аймгийн хурц арслангууд цолныхоо эрэмбийг харуулж, авсан цолондоо эзэн байж бүгд дээшээ барилдлаа. Бэлтгэлийн формоо сайн хадгалж, дараачийн барилдаанууддаа амжилт гаргахын төлөө хичээнэ” гэв.

Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Г.Цоггэрэл, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Аварга” дээд сургууль, “Эв Монгол” клубын бөх, аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт гардуулсан юм.

Ташрамд сонирхуулахад, хэвийн боовны баярт зориулсан 19 дэх удаагийн барилдаанд аймгийн арслан цолтой 85 бөх зодоглосон бөгөөд энэ нь өмнөх барилдаануудаас хамгийн өндөр чансаатай болов. 

 


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 56 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 4 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 15 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 25 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 39 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 11 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 21 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top