x

Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна.

29 жилийн дараа дахин Хятадын Харбин хотноо зохион байгуулагдах эл наадам нь 34 орны 1500 гаруй тамирчныг оролцуулан 11 спортын 64 төрлөөр өрнөх гэж байна. Оролцогчдын тоо өмнөх наадмуудаас давсан үзүүлэлттэй байгаа нь онцлох үзүүлэлт юм.

Энэ удаагийн наадамд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд болон цанаар авирах зэрэг спортын төрлүүд багтжээ. Цанаар авирах спорт анх удаагаа Азийн өвлийн наадмын хөтөлбөрт багтаж байгаа нь энэ наадмыг онцгой болгож байна.

Монгол Улсаас 80 тамирчин биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цанын төрлүүдэд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм. Кёрлинг, уран гулгалтын төрлөөр Монголын тамирчид Азийн өвлийн наадамд анх удаа өрсөлдөх гэж буй нь түүхэн үйл явдал болж байна.

Энэхүү наадмыг “Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр” уриан дор зохион байгуулж, бэлгэдэл сахиусаар Бинбин болон Нини нэртэй Сибирийн барнуудыг сонгожээ. Наадмын медалийн нүүрэн талд мөсөн зам дээр уран чадвар гарган гулгаж буй өвлийн спортын тамирчныг Азийн өвлийн наадмын эмблемийн хамт дүрсэлсэн бол медалийн ар талд Харбин хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгаль сийлсэн байна.

Харбин хот нь БНХАУ-ын зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд өвлийн аялал жуулчлал, соёлын үйл ажиллагаагаараа алдартай “Мөсөн хот” хэмээн алдаршжээ. Тус хотод өвөлдөө -20 хэм хүрч хүйтэрдэг бөгөөд дэлхийн хамгийн том цас, мөсний фестивалийг зохион байгуулдаг. Жил бүр уг фестивалийг үзэхээр сая сая жуулчин Харбин хотыг зорьдог байна.

Энэ удаагийн наадам нь зөвхөн спортын төдийгүй Ази тивийн эв нэгдлийг бэлгэдсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 55 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top