x

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Тэгвэл одоо ямар мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг мэдэхийн тулд “Studyportals” цахим платформ дэлхийн 3500 дээд боловсролын сургуулийн англи хэлээр хэрэгжүүлдэг 200 мянга гаруй бакалаврын хөтөлбөрийн мэдээллийг судалснаар 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.  

Веб-технологи ба үүлэн тооцоолол

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 53.6 хувиар нэмэгдсэн 

• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.7 дахин нэмэгдсэн

Дэлхий даяар үүлэн тооцоолол, вэб сайт, программуудыг хөгжүүлэх, дэмжихэд шаардлагатай технологийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудын тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа нь бизнесийн салбар, нийгмийн харилцаанд тасралтгүй явагдаж буй цахим өөрчлөлттэй холбоотой. 

 

Сэргээгдэх эрчим хүч 

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 43.6 хувиар өссөн

• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9  дахин нэмэгдсэн 

 

Дэлхийн уур амьсгал дулаарч, байгалийн нөөц жилээс жилд багасаж буйтай холбоотойгоор улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд шилжиж байгаа нь энэ чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо ялангуяа Европт хамгийн ихээр нэмэгджээ. Тэр дундаа Германд эрэлт ихтэй байгаа бөгөөд тогтвортой эрчим хүчний чиглэлээр бакалаврын зэрэг олгох хамгийн сайн хөтөлбөрийг Герман, Нидерланд, Итали, Ирланд улсуудад боловсруулсан байна.

Хиймэл оюун ухаан

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 36.1 хувиар өссөн 

• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 4.4 дахин нэмэгдсэн 

Хиймэл оюуны технологиуд хурдацтай хөгжсөн нь олон оронд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний огцом хомсдолыг бий болгожээ. Энэ чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийн дийлэнх нь АНУ, Их Британийн их дээд сургуулиудад төвлөрч байгаа бол Азийн орнуудын, ялангуяа Пакистаны залуус эдгээр хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байна. 

 

Машин сургалт 

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 34.1 хувиар өссөн

• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн 

 

Өнөөдөр олон салбарт шийдвэр гаргах, үйл явцыг автоматжуулахын тулд мэдээллийн дүн шинжилгээнд суурилж байгаа тул хиймэл оюуны технологи эрэлт хэрэгцээтэй болж байна. Сүүлийн үед Герман, Бангладеш, Пакистан, Марокко, Непалаас олон оюутан машин сургалтыг сонирхох болжээ.

UX-дизайн

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 32.9 хувиар өссөн

• суралцах хүсэлтэй залуусын тоо 3.5 дахин нэмэгдсэн.

Хэрэглэгчийн туршлагыг загварчлах нь техник, төхөөрөмжүүд, цахим хуудсууд, программуудтай ажиллахад тохиромжтой хэрэгслүүдийг бий болгоход тусалдаг. Оюутнууд энэ чиглэлээр ихэнхдээ Бельги, Швед, Нидерландад суралцаж байна.

Европын хууль эрх зүй

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 28.6 хувиар нэмэгдсэн

• суралцах хүсэлтэй залуусын тоо 4.7 дахин нэмэгдсэн 

Европын эрх зүйн тогтолцоо нь Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрийг хамардаг тул эдгээр орны иргэд уг тогтолцоог судлахыг хамгийн ихээр сонирхож байна. “Европын хууль эрх зүй” хөтөлбөрийг ихэвчлэн Нидерланд, Герман, Итали, Польш, Румын улсуудын оюутнууд сонгодог.

Мэдээллийн технологи

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 25.7 хувиар өссөн

• суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 2.7 дахин нэмэгдсэн

 

Мэдээллийн технологи нь ихэнх бизнесийн үйл явцын цөм нь байдаг учраас эл мэргэжил нь дэлхий даяар эрэлттэй, нэр хүндтэй хэвээр байгаагийн зэрэгцээ тухайн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

 

Шүдний эмч

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 24.1 хувиар өссөн

• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн 

 

Манай гаргийн алслагдсан бүс нутгуудад чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ бий болсноор шүдний эмчийн хэрэгцээ байнга нэмэгдэж байна. Өмнөд Африк, Пакистаны залуучууд шүдний эмч болохыг хамгийн ихээр хүсэж байгаа ажээ.

Олон улсын бизнес 

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 15.5 хувиар өссөн

• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн 

Даяаршил ба улс орнууд хоорондын эв нэгдэлгүй байдал гэсэн хоёр чиг хандлага газар аваад буй өнөө үед олон улсын бизнес, худалдааны харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж байна. 

Программ хангамж хөгжүүлэгч

Мэргэжлийн эрэлт:

• 2022 оноос хойш 12.4 хувиар өссөн

• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.6 дахин нэмэгдсэн 

Программ хангамж хөгжүүлэх хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ нь дээр дурдсан мэргэжлүүдээс арай бага хурдацтай нэмэгдэж байгаа боловч хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг хэвээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса...
Top