x

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 60,4 тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд, Амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 7,3  тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд тус тус байна.

ЕБС-ийн суралцагчдын I улирлын амралт дууссан, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс, Шуурхай штабын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцлаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: оюутан, суралцагчдын амралтын үеэр томуу, томуу төст өвчин болон Амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол 50 хувиар буурсан, иймд хичээллэх хэлбэр, суралцагчдын амралтын хуваарьт өөрчлөх шаардлагагүй болохыг онцлов. Харин хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх үед буцаад дэгдэлт нэмэгдэх тул үүний хариу арга хэмжээ авахад талууд анхаарч, төлөвлөгөө гарган, зөвлөгөө мэдээллийг эрчимжүүлнэ гэв.

Өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн сайн арга нь "Амны хаалт хэрэглэх" тул хүйтний эрч сулраагүй, агаарын бохирдол их байгаа энэ үед бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагч, ажилтан, албан хаагчдыг амны хаалт хэрэглүүлж хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөмж зааврыг дагаж ажиллахыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.87)
    Жил болгон ханиад томуугийн чанаргүй вакцин авчирч мөнгө угаадаг луйвраа л зогсоо!!!
    2025 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top