x

С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэлсэн.

Уг тэмцээнийг “Москва-1980” олимп болон “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит болгосноороо онцлогтой бөгөөд Лос Анжелесын олимпийн циклийн эхний УАШТ-д  22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гавьяат цолтон дөрөв, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай 10 тамирчин өрсөлдөж байна. Түүнчлэн хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тамирчид оролцжээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд шинэ аварга төрсөнгүй. Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооноос Д.Оюунболд агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.  Харин Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубийн үе үеийн тамирчдын төлөөлөл багшийнхаа гэр бүлд мөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Эхний өдөр болсон долоон жингийн барилдааныг тоймлон хүргэе. Эмэгтэйчүүдийн 53 кг-д үзэгчдийн таамагласнаар олон улсын хэмжээний мастер Ч.Отгонтуяа, Ц.Намуунцэцэг нар финалдлаа. Ц.Намуунцэцэгийн хувьд жин өгсөж барилдсан ч өрсөлдөгчдөө туршлагаар илүүрхсээр алтан медалийн төлөө шалгарсан. Гэвч финалд “Алдар”-ын Ч.Отгонтуяа түүнийг 9:8-аар хожиж, УАШТ-д хоёр дахиа түрүүлэв. Энэ жинд Б.Халиун хүрэл медалиар энгэрээ мялаажээ. 62 кг-ын жингийн финалын барилдаан бөхийн өргөөнд цугласан үзэгчдийг шуугиулав. Тэд өнгөрсөн жил “Буянт-Ухаа” спортын ордонд үзэгчдийг бас л шуугиулж, П.Орхон ялагчөөр тодорч байлаа. Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа. Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, 16:15-аар С.Цэрэнчимэд гавьяат УАШТ-д долоо дахиа түрүүлэх нь тэр. Тэгвэл “Баянгол Аваргууд” академийн тамирчин Э.Саруул өрсөлдөгчөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүв. Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасанд хавьтах өрсөлдөгч байсангүй. Тэр УАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртэхдээ өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдсангүй, бас бүх учраагаа цэвэр ялав. Түүний жинд Г.Уртнасан улсын аваргаас дөрөв дэх, харин О.Цэлмүүн анхны медалиа авлаа.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ хоёр жил дараалан түрүүлсэн бол 61 кг-д Т.Түвшинтулга харих болоогүй гэдгээ харуулж, долоо дахь алтан медалиа гардлаа. Түүнчлэн 65 кг-д Б.Цогбадрахыг ялах өрсөлдөгч дотооддоо одоогоор байхгүй гэдэг нь энэ жилийн тэмцээнээс харагдав. Тэр дөрөв дэхээ түрүүлэхдээ өрсөлдөгчөө цэвэр дарсан. Мөн гавьяат тамирчин Т.Тулга дээд жиндээ барилдсан ч түүртэлгүй түрүүлсэн юм. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 79, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 55 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top