x

“Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ

ОХУ-ын Москва хотод “Москвагийн цом” цуврал тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил тус тэмцээний финал болж, манай тамирчид хоёр алт, таван хүрэл медаль хүртэв.

Энэ удаа  2021, 2022, 2023 оны тэмцээнээс медаль хүртсэн тамирчин урилгаар оролцсоноос гадна Орос, Монгол, Азербайжан, Казахстан, Тажикистан, Беларусь, Куба, Бразил, Грек, Узбекистан, Кипр, Иран, Киргиз, Молдав, Румыны шилдэг жүдочид оролцсон байна.

“Россия тур Москва супер финал” хэмээх нэртэй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, 52 кг-д спортын мастер М.Нандин-Эрдэнэ, +78 кг-д олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Уг тэмцээнд түрүүлсэн тамирчныг 400 мянган рубль буюу 11 сая 800 мянган төгрөгөөр мялаасан бол мөнгөн медалийг 200 мянга, хүрлийг 100 мянган рубль дагалджээ.

Ийнхүү Монголын жүдочдын 2024 онд оролцох тэмцээн үүгээр отголж байгаа бөгөөд ирэх жилийн нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулна. Улмаар хоёрдугаар сараас “Их дуулга”, гранпри ангиллын цуврал тэмцээн болно. 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 20 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 30 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top