x

Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая

Улсын Их Хурлын Тамгын Газраас саяхан улс даяараа “Битүү шөл хийж идэцгээе” гэсэн уриалга гаргажээ. Улс даяараа битүү шөл идэцгээе хэмээн уриалснаас Ум мани бад мэ хум хэмээх мааниа ард түмнээрээ зөв ойлгож, зөв бясалгаж сурвал алс хойтдоо ихэд тустай даа.Идэж уухыг адгуусан амьтан ч чадна. Харин зөв бясалгахыг зөвхөн хүн л хийж чадна.

УМ гэдэг нь бие,хэл, сэтгэлийг билэгддэг. Бие, хэл, сэтгэлийн нүглээ  ариусгахыг билэгддэг. Ма Ни гэдэг нь Чандмань эрдэнийг илэрхийлнэ. Эрдэнэ гэдэг нь асрал, энэрэл, боди сэтгэлийг бэлгэддэг. БАДМЭ гэдэг нь лянхуа цэцгийг илэрхийлдэг.  5913139349 Лянхуа цэцэг намаг шавар дундаас ургадаг ч гэсэн бохирын гэмээр халдагддаггүйн адил хүний оюун билигт буруу бүгдээс ангижрах хүч буй гэсэн утгатай. ХУМ гэдэг нь хүн өөрийн гэмийг арилгахад арга, билиг хоёрыг шүтэх хэрэгтэй. Боди мөрийн замд орж ариун бус бие, хэл, сэтгэлээ бурханы мөн чанарт урвуулах хэрэгтэй гэсэн утгатай.

Товхондоо энэхүү агуу зүрхэн тарни бол Жанрайсиг Бурханыг "Эрдэнэ хийгээд лянхуаг баригч Та намайг болон Хамаг амьтанд Асрал, Хайр, Энэрэн нийгүүлсэхүй болон Боди үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх"  хэмээн урин дуудаж байгаа утгатай ажээ.

Маань уншихдаа зүгээр л уншаад, эрхи эргүүлээд өнгөрөх бус, дараах бясалгалыг хийх нь зүйтэй. Маанийн тус эрдмийг сайтар санаж, сансрын зовлонгийн хүрдэнд эргэлдэж буй хамаг амьтны эгээрэл хүсэл бол амар амгалантай учрах мөн тулхамаг амьтанд туслах нь миний үүрэг хэмээн боди сэтгэлийг үүсгэж Жанрайсиг бурханыг бүтээн бясалгах нь зүйтэй..

Ум Ма Ни  Бад Мэ Хум гэсэн Жанрсайсиг бурханы зүрхэнтарнийг уншваас тухайн хүний өмнөх төрлүүддээ болон энэ насандаа үйлдсэн тоолшгүй арвин хилэнц арилж,буяныг хэмжээлшгүй үйлдвээс мөнх бусыг үзүүлсний дараа Сухаавадын оронд төрнө.Гал, ус, салхи, цаг бусын үхлээс аврагдах болно. Хутга мэс, хулгай, дээрмийн аюулд өртөхгүй.Хүсэл тачаал, уур хилэн, мунхагийн нисваанист  живэхгүй. 

Маанийг уншсаны ач тус:
Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын 6 нисванис арилна:
Ум үсгээр Мунхагийн харанхуй
Ма үсгээр Уур
Ни үсгээр Харам
Бад үсгээр Тачаал
Мэ үсгээр Атаат сэтгэл
Хум үсгээр Омогт сэтгэлийг арилгах болно.

Ум - Дээд шид бүтээлийг олно
Ма - Нийтийн шид бүтээлийг
Бад үсгээр Нас буян арвижихын шид бүтээлийг
Мэ үсгээр Хүн, эд, идээ гурвыг эрхэндээ хураахын шид бүтээлийг
Хум үсгээр Дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно.

Энэхүү тарнийг тоолон уншвал 6 Барамидын номыг төгсгөж болно: 

1.УМ-аар Өглөгийн брамидын номлол
2.МА-аар Шагшаабадынёс суртахууны
3.НИ-ээр Тэвчээр хатуужлын
4.БАД-аар Хичээл зүтгэлийн
5.МЭ-ээр Даяаны
6.ХУМ-аар Билгийн чанадад хүрэх номуудыг төгсгөж болно.

Боди сэтгэлийг үүсгэхгүй бол Бурханы шашны ямар ч тарни, бясалгал, үйл хоосон хэв загвар болчихдог. Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тулгуурлан буй болдог.  "Бодисадва" гэдэг үгийг монгол руу хөрвүүлвэл "баатарлаг сэтгэлтэн", "гэгээрсэн сэтгэлтэн" гэсэн үг.  

Боди сэтгэл бол гэгээрлийн замыг заагч хөтөч болдог. Боди сэтгэлд тэсдэг нүгэл гэж байдаггүй. Боди сэтгэл бол хязгааргүй. Боди сэтгэлийг ганц жилийн дотор олдог хялбар зүйл биш. Боди сэтгэлийг дор хаяж арван жил сайн лам багшаар хөтлүүлж бясалгаж байж олдог. Энэ хорвоогийн хүн бүр боди сэтгэлтэй байсан бол энэ хорвоо диваажингийн орон байх сан. Боди сэтгэлтэй байж л хүн амар амгалан, аз жаргалтай болно. Боди сэтгэл бол сүсэгтэн хүнийг Бурханы оронд хөтлөөд аваачдаг гэдэг. Нэгэн сударт: "Сүсэгтэн хүн Боди сэтгэл, Хоосон чанар гэсэн хоёр далавчаараа нисч Диваажингийн оронд очдог" хэмээн бичсэн байдаг. Боди сэтгэлийг бясалгахын өмнө эхлээд  Мөрийн гурван эрхэмийн нэгд байдаг орчлонгоос уйдах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Үхэл, мөнх бусыг сайтар бясалгах хэрэгтэй. Ертөнцийг огоорох хэрэгтэй. Тэгж байж номын аньс нээгдэнэ. 

Паадамба Богд: “Хүн бүхэн үхдэгийг мэдсээр байж үхэхгүй мэт авирлана. Үхсэн хойно үйлийн үр нэхэхийг мэдсээр байж гэтэлсэн мэт загнана. Муу заяаны зовлон нүдэн дээр нь илт байгаа атал зүрх шимшрэхгүй. Гаднаас жаргал хайгаад нэмэргүйг үзсээр байж горьдлого тасрахгүй. Дотогшоо нэвтэрвэл ашдын амгаланг олохыг сонссоор байж нүүр буруулна. Ганцаараа ертөнцөд ирээд, ганцаараа ертөнцөөс буцахыг мэдсээр байж амраг садан хэмээн амь тэмцэн уялдана. Хураасан хөрөнгө мөнгөнөөсөө хумсын чинээг ч өвөртлөөд явахгүй байж хармын хар санаагаа үхэн үхтэл тавихгүй. Нэр цол, жаргал зугаа бүгд зүүд болон замхрахыг мэдсээр байж үүний төлөө сүнсээ золин хөөцөлдөнө. Нүдтэй мөртлөө сохор гэж үүнийг л хэлдэг юм.Тэгж мэдэрсэн бол билгийн нүдээ нээж ажигла. Ажиглаад ухаар. Ухаарснаа хэрэгжүүл. Энэ л Бурханы номын мөр юм” хэмээн айлджээ.

Боди сэтгэлийг бясалгахад урт хугацаа орно.Богд Адишаа боди сэтгэлийн эрдмийг сурах гэж уудам далай тэнгисийг гатлан алс оронд суугаа Сэрлинба багшид шавь орж 12 жил багшаараа боди сэтгэлийг олох эрдмийг заалгаж бясалгаж байж сурсан гэдэг. 

Боди сэтгэл төрөөгүй хүн гэгээрэхгүй. Боди сэтгэлээс Бурхан төрнө. Боди сэтгэлийн тухай Буддын олон боть ном буй. Хамгийн алдартай судар бол Шантидева гэгээнтний “Бодисадвагийн явдалд орохуй” болон Богд Зонхабагийн “Ламрим” судар юм. Лам багш нар : Боди сэтгэлийг төрүүлэх хоёр эрдэм байна. Нэгд, Богд Адишаагаас дамжин ирсэн “Уг үрийн долоон увдис”, хоёрт, Шантидева гэгээнээс дамжин ирсэн “Өөр бусдыг тэгш арилжих увдис” болой хэмээн сударт өгүүлжээ. Боди сэтгэлийг төрүүлэх уг үрийн долоон увдис буюу Боди сэтгэл нь Үлэмж санаанаас, үлэмж санаа нь Нигүүлсэхүйгээс, нигүүлсэхүй нь Асралаас, асрал нь Ачийг нь хариулахаас ,ачийг хариулах нь Ачийг дурдахаас, ачийг дурдах нь Эх дор мэдэхээс тус бүр шалтгаалан төрдөг болой. 

Өөр бусдыг тэгш арилжих тухайтад Шантидева гэгээний “Бодисадвагийн явдалд орохуй” сударт: “Алимад нэгэн өөр хийгээд бусдыг түргэн аврахыг хүсвээс өөр хийгээд бусдыг арилж. Ертөнцийн амгалан бүгд бусдын төлөө гэсэн хүслээс гардаг, Ертөнцийн зовлон бүгд өөрийн амгалангийн төлөө хүслээс гардаг. Нялхас өөрийн тусыг үйлдэнэ, Бурхан бусдын тусыг үйлдэнэ. Энэ хоёрын ялгааг сайтар мэдэж, өөрийн амгаланг бусдын зовлонгоор арилжиж эс үйлдвээс гэгээрнэ гэж үгүй, орчлонд амгалан гэж үгүй. Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үүд, Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үүд” хэмээн зарлигласан ажээ. 

Бодисадын мөрд суралцаж бодисадвагийн мөрд орох нь зургаан билиг барамидыг эзэмшихээс шалтгаалдаг ажээ. Энэ нь өглөг, шагшаабад, тэвчээр, хичээл, дияан, билгүүн бөлгөө. Эдгээр билиг барамидын ач тус нь: Нэгд, Өглөгөөр ядуу хоосонг арилгана,элдэв эд хөрөнгөнд үл шунана,харамын сэтгэлийг арилгана, Хоёрд, Шагшаабадиар бусдын хорлолыг тэвчиж хөнөөл аюулгүй болно, сэрэмжгүй үйлээс хамгаална, элдэв шунал,алгасралыг боомтолно, Гуравт,Тэвчээрээр бусад хорлосон ч хариу хор үл хүргэнэ, зовлонг хүлээн авах зориг тэвчээртэй болно, Дөрөвт, Хичээлээр бусдын тусыг үйлдэхэд тохиолдох элдэв бэрхшээл саадыг даван гарна, бэрхшээлд үл шантарна, буяныг улам арвидуулна, Тавд, Дияанаар бүтээлийг олж, бусдын сэтгэлийг татна, бие сэтгэлийг тогтоон барьж чадсанаар зовлон бүгдийн үндэс нисваанисыг арилгана, Зургаад, Билгүүнээр элдэв эргэлзээ төөрөгдлийг үгүй болгоно, юмс үзэгдлийг нарийн нягт шинжилж чадна, мэдэгдэхүүний түйтгэр арилдаг ажээ. 

Бурханы номын хөрөнгө бол Боди сэтгэл гэдгийг сүсэгтэн бид сайтар ойлгох хэрэгтэй. Тэхлээр сүсэгтэн хүн бүр Мааниа ч уншиж бясалгах хэрэгтэй, Боди сэтгэлийг ч үүсгэх бясалгал хийх хэрэгтэй.   Судар, тарний номыг хослуулан эзэмших хэрэгтэй.

Хамаг амьтан Боди сэтгэлийг олох болтугай.

                                                                                                                                                          Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top