x

Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү?

Ардчиллын замаар замнасан өнгөрсөн гуч гаруй жилийн түүхээс “МАН(МАХН) засаг авахаараа намаа бэхжүүлдэг, АН засаг авахаараа намаа тараадаг” гэсэн нэг хэлц үг үлдсэн байдаг юм. Худлаа гэж маргах хүн лав гарахгүй. Хэдийгээр энэ удаад АН сонгуульд ялалт байгуулж эрх бариагүй ч гэлээ дээр хэлсэн зүй тогтол үргэлжилж байна. Үүнийг өнгөрөгч сард болсон орон нутгийн сонгуулийн дүн бэлхнээ харуулна.

АН-ын хувьд өмнөх хоёр удаагийн сонгуульд “үсгүй” шахуу ялагдаж, найман жил лааз өшиглөсний дараа парламентын 30 хувь, 42 суудал авна гэдэг чамлахааргүй амжилт. Үнэмлэхүй сөрөг хүчин парламентад бий болохоор байлаа. Гэвч энэ л шалтгаанаар эрх баригч намын дарга АН-ыг засагт урьж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч бас энэ шалтгаанаар АН орон нутгийн сонгуульд ялагдсан билээ. Өөрөөр хэлбэл, парламентад дутагдаж байсан сөрөг хүчний үүргээ умартаж, сонгогчийн өгсөн итгэлийг үл тоож, эрх баригч намтай хамтарсан нь итгэл алдсан үйлдэл болсон юм.

Хоёрдугаарт, нэгэнт Засгийн газарт хамтарсан учраас орон нутгийн сонгуульд АН төдийлөн хүч тавьж оролцоогүй гэдэг шүүмжлэлийг ажиглагчид хэлж байгаа. Ялангуяа нийслэлийн сонгуульд хүлээсэн ялагдал, НИТХ-ын 45 суудлаас дөнгөж тавыг нь авсан нь өмнө тохиолдож байгаагүй том ялагдал болсон юм. Тиймээс сонгуулийн дараа Нийслэлийн АН-ын дарга Д.Батцогтыг хариуцлагаа хүлээж, намын даргаас огцрохыг шаардсан боловч одоо хэр нь суудалдаа суусаар байгаа.

Д.Батцогтын хувьд ганцаараа хариуцлага хүлээхгүй, АН-ын дарга Л.Гантөмөр, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал нартай хамт унана гэдгээ ч хэвлэлээр ил шулаан хэлсэн. Үүнээс хойших сарын хугацаанд Нийслэлийн АН-ын даргын халаа сэлгээний тухай асуудал хаагдав.

Магадгүй, АН-ын даргын хувьд УИХ дээр ирэх оны төсвийн төсөл орж ирсэн тул төсвийн хэлэлцүүлэгтэй давхцаж нам дотроо бужигнаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байж болох. Харин өнгөрөгч долоо хоногт УИХ төсвийн хуулиа баталсан учраас одоо АН дотор орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцэж, ял хариуцлагаа ярихад саадгүй болоод байна. 

Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын сонгуулийн дараа АН-ын ҮБХ хуралдаж, сонгуулийн үр дүнг хэлэлцээд “УИХ дахь суудлаа ахиулсан” (магадгүй авч болох дээд хэмжээгээр) гэдэг үндэслэлээр намын дарга Л.Гантөмөрийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. АН засагт хамтрах шийдвэрийг ч гэсэн ҮБХ олонхиороо гаргасан.

Хоёрдугаарт орон нутгийн сонгуулиар АН 21 аймгаас найман аймагт ялалт байгуулсан. Ганц нийслэлд урьд хожид байгаагүй том ялагдал хүлээсэн. Тиймээс орон нутгийн сонгуулийн үр дүнг намын удирдлагатай биш, тухайн сонгуулийг удирдсан намын дарга нартай ярих ёстой байх. Тодруулбал, сонгуулийн нэр дэвшүүлэлт гарсан цагаас эхлэн нам дотор маргаан, шүүмжлэл гарсан. “Женко” хочит Х.Баттулга нийслэлийн намыг авахын тулд өөрийн командыг нийслэлын нам рүү чихсэн, нэр дэвшүүлсэн, бусад фракциудаа шахсан гэх мэтчилэн. Нам дотор гарсан энэ маргаан эсрэг намынханд олз болж, сонгуулийн үр дүнд нөлөөлснийг ч үгүйсгэх боломжгүй.

Нийслэлийн сонгуулийг тавиад туучихна гэдэг нийт сонгогчийнхоо тавин хувийг алдсан гэсэн үг. Энэ утгаараа сонгууль удирдсан менежер зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ чигээр нь үлдээвэл Д.Батцогтын оронд Л.Гантөмөр өөрөө намын даргаа өгөх нөхцөл байдал ч үүсч магадгүй. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Top