x

Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ

Өчигдөр /даваа гаригт/ Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Жухай хотод даваа гаригт гарсан автомашины ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин уриалжээ.

Осол даваа гаригийн оройны 17:48 цагийн орчимд иргэд дасгал хөдөлгөөн хийж байх үеэр гарчээ. 62 настай сэжигтэн Фан нь гэрлэлтээ цуцлуулсан эрэгтэй байжээ. Түүнийг хэргийн газраас зугтах гэж байх үед цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Фан машин дотроо өөрийгөө хутгаар гэмтээхийг оролдсон бөгөөд түүний эл үйлдлийг тэр даруй зогсоож, эмнэлэгт хүргэсэн байна.

Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мөн гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг шаардсан байна. Жухай хотын нэгэн спортын төвд гарсан ослын улмаас 35 хүн амиа алдаж, 43 хүн хүнд гэмтэж бэртжээ.

Ши Жиньпин энэ хэргээс сургамж авч, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналтаа чангатгахыг орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагуудад уриалсан байна. Мөн маргааныг цаг тухайд нь шийдвэрлэх, онц ноцтой хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, нийгмийн тогтвортой байдлыг хангахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахын чухлыг цохон тэмдэглэв.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян энэ хэрэг явдлаас учирсан хор хохирлыг зохих ёсоор шийдэж, хэргийг шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг уриалжээ. Мөн нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихыг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян уриалсан байна.

Ши Жиньпиний өгсөн чиглэлийн дагуу Хятадын төв Засгийн газар уг хэргийг хянан шийдвэрлэх багийг илгээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 21 цаг 23 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 21 цаг 30 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top