x

Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ерөнхий сайд аа

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсонгүй. Хуралдаан болоогүй шалтгаан нь УИХ-ын гишүүд, сайд нар Шанхайд болж байгаа Хятадын олон улсын экспод явсантай холбоотой. Энэ сарын 5-нд эхэлсэн экспод очихын тулд Ерөнхий сайд нэг өдрийн өмнө ниссэн. Түүнтэй хамт УИХ. Засгийн газрын хоёр гаруй гишүүн явсан байна.

Энэ шалтгаанаар өчигдөр хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсангүй. Чуулганаар ирэх 2025 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч Шанхайн экспогоос бол чуулганыг хойшлуулж, өнөөдөр хуралдуулахаар болжээ. Төсвийн эцсийн хэлэлцүүлэг явж байхад Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг аваад олон улсын экспо үзэхээр дөрөв хоногоор явчихсан. Бүр хоёрын хоёр Шадар сайдаа дагуулаад шүү дээ. Салбар хариуцсан сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар нь байхгүй учраас Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулах эзэн хүн байхгүй, өөрөө өөртэйгөө ярьсаар хэлэлцүүлгийг дуусгах жишээтэй. 

Албан ёстой мэдээллээр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны уулзалт хийж, экспогийн нээлтэд үг хэлэх ёстой байсан гэнэ. Гэвч үүний төлөө бүтэн дөрвөн өдрийг зарцуулна гэдэг байж болох уу? Албан ёсны ёсны уулзалтаа хийчихээд ганцхан цаг нисээд ирэх газар. Хоёрын хоёр шадар сайдынхаа нэгийг нь үлдээчихээд ирж болно шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ганцаараа бүгдийг хийдэг юм бол Эдийн засгийн хөгжлийн сайд тэнд ямар үлийгээ хийж яваа юм. Онцгой байдлын сайдын хэрэг тэнд юу байсан юм... гэх мэтчилэн.

Тэгээд хийсэн ажил нь үзэсгэлэн үзлээ, тунельтэй танилцлаа, "Алибаба", "Huawe"-д зочиллоо. Бүр нэг хийх ажилгүй. Араар нь оруулж ирсэн төсөв нь зуун задгай, жаран хагархай. Төсвийг эргүүлэн татья гээд гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Гарын үсэг цуглуулсан МАН-ын гишүүдийг намаас нь хөөнө барина гэж сүрдүүлсэн дуулдах. Зарим дээр нь цагдаагийн байгууллага хэрэг нээгээд эхэлчихсэн мэдээ ч байна. Сангийн сайд нь "Оруулж ирсэн төсөвт өөрчлөлт оруулахгүй" гэж мэдэгдэл хийгээд, Төсвийн байнгын хороонлы дарга нь "Замын нохой хуцаж л байдаг, засгийн ажил явж л байдаг" гэж доромжлоод. 

Иймэрхүү хариуцлага, ёс суртахуунтай, ийм ажлын арга барилтайгаар хамтарсан Засгийн газар хол явахгүй. Огцруулах асуудал яригдаад эхэлчихлээ. Гэхдээ ийм болтол нь явах сонирхол Ерөнхий сайдад өөрт нь байсан бол бүр яах вэ? 

Б.МАНДАХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 43 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 50 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top