x

Ипотекийн зээлийн хүүг бүсийн болон орлогын ялгавартай тогтооно

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрөгч сард мэдээлэл хийхдээ "Он гарснаас хойш нэг их наяд 130 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 9693 зээлдэгчид өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн байна. Орон нутагт гурван хувийн хүүтэй зээлийг 2613 иргэнд өгсөн бол Улаанбаатарт олгогдсон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж буй иргэдийнх байна. Ирэх онд 1,2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно" гэсэн билээ. 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн зорилго нь анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын яндангийн тоог бууруулах, агаарын бохирдлыг багасгахад чиглэж байсан. Гэвч зээлийн зарцуулалт нь төдийлөн байгаа онохгүй, зээл авсан иргэдийн дийлэнх нь өмнө орон сууц авсан иргэд байгааг судалгаагаар харуулжээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь гурав болон дөрөв дэх орон сууцаа авсан байна. Тодруулбал,

Хөтөлбөрт хамрагдсан 118000 иргэний:

-10 хувь нь орон нутагт орон сууцтай иргэд дахин орон сууц авсан

-49,6 хувь нь Улаанбаатарт орон сууцтай иргэд дахин орон сууц авсан байна.

Түүнчлэн ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ өсч байгааг ч судалгаагаар тогтоожээ. Тиймээс ипотекийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэхийн тулд Монголбанк болон Хот байгуулалт, барилга, орон сууцжилтын яамнаас тус тусын хувилбарыг дэвшүүлээд байгаа юм байна.

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийн хүүг бүсийн ялгавартай тогтоосноор зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой. Хотын төвийн А бүс буюу төвлөрөл ихтэй газарт зээлийн хүүг зургаан хувь биш,  8-10 хувь болгож нэмэгдүүлбэл зээлийн эх үүсвэр хоёр их наяд төгрөг хүртэл нэмэгдэх боломжтой" гэжээ.

Харин ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд "Ипотекийн зээлийн хөтөлбөрийг орлогын ялгавартайгаар хэрэгжүүлнэ. Дундаж орлоготой болон анх удаа орон сууц авч байгаа иргэдээ дэмжих бодлого баримтална. Талбайн хэмжээ нэмэгдэх тусам зээлийн хүү нэмэгддэг байх (60м.кв хүртэл 6 хувь, 80м.кв хүртэл 8 хувь гэх мэт) зохицуулалт хийх шаардлагатай. Шаардлагатай зохицуулалтуудыг хийж чадвал зээлийн эх үүсвэрийг 35 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой" гэсэн байна. 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үнэхээр л зорилтот бүлэгтээ хүргэнэ, анх удаа орон сууц авч байгаа иргэдээ дэмжиж, гэр хорооллынхныг орон сууцжуулахад чиглүүлнэ гэвэл дээр хэлсэн хоёр арга хэмжээг хамтад нь авах ч боломжтой юм.   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top