x

Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэсэн дүн гарчээ

Өнөөдөр тохиож буй Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдригй тохиолдуулан ЭМЯ-наас олон нийтэд мэдээлэл өгөв.

Энэ жилийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор өнгөрүүлж байна. 

ДЭМБ-ын тайланд дурдсанаар дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаа аж.

Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд тэдний 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлдэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнээс 31 хувь нь сэтгэл түгших, 28.9 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Харин манай улсад 11700 хүний хамруулсан судалгаанаас харахад 18.4 хувь нь сэтгэл түгших, 17.5 хувь органик бус нойр, 16.2 хувь архаг ядаргаа, 11.9 хувь тайлбарлаж чадахгүй биеийн зовуурь, 6.4 хувь нь архинд донтох, 6.2 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэж гарчээ.

Түүнчлэн судалгаагаар 14 настай гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан байна.

Үүнээс гадна манай улсад жилд 500 хүн амиа хорлодог гэсэн дүн бийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр ярихдаа, “Ажил олгогчид ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулснаараа бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой. Ингэснээр ажилчдынхаа эрүүл мэнд, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг давхар бүрдүүлдэг. Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал нь ажил олгогчид болон удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас хамааралтай. Тиймээс  ажилчдынхаа сэтгэл ханамжид байнга үнэлгээ өгч, ажлын байрны таатай орчныг  бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй” гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 13 цаг 50 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 13 цаг 59 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 14 цаг 4 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 14 цаг 7 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 14 цаг 41 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 16 цаг 16 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top