x

Найрамдал зуслангийн замын эхний 4 километрийг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг засварлаж, шинэчлэх ажил өнгөрсөн есдүгээр сарын 17-нд эхэлсэн. Уг замыг засах гүйцэтгэгчээр "Билэгт зам" компани шалгарчээ.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр:

-"Найрамдал зуслан чиглэлийн 15.7 километр замын Буман-Өлзий хорооллоос цааш эхний дөрвөн километрийг бүрэн засаж, хөдөлгөөнийг нээсэн. Замыг засахдаа хоёр километрээр хэсэгчлэн хааж, засаж дууссаны дараа хөдөлгөөнийг нээх зохион байгуулалттай ажиллаж байгаа юм. Одоо зургаа дахь километрийг засаж байгаа тул есөн километрийг засах үлдэж байна.

Зуслангийн суурьшлын бүсэд хашлагын ажил 60%-д хүрсэн, үүний дараа замын хучилтын ажил үргэлжилнэ. Хуучин замын нэг километр орчим газарт үйрч, бутарсан хашлагыг солино. Бусад хэсэг нь хөвөөгүй зам юм.

Өнөөдрийн байдлаар Найрамдал зуслангийн зам засварын ажлын явц 40 гаруй хувьд хүрсэн. Энэ хугацаанд иргэдийг түр замаар зорчуулж байгаа бөгөөд өдрийн цагаар усалгаа хийж, шороо тоосыг дарж байна. Түр замыг оройн цагаар услахаар зайрмагтаж, гулгаа үүсээд байгаа тул өдөрт нэг удаа усалдаг болсон.

Найрамдал зуслангийн замыг 11 дүгээр сарын 1-н гэхэд шинэчилж дуусгана гэж төлөвлөж байна. Явган хүний болон дугуйн замыг төлөвлөсөн ч одоо түр зам байдлаар ашиглаж байна, авто замын ажлаа дууссаны дараа эдгээр замыг тавина.

 

Хуучин авто замын солих шаардлагагүй хэсгийг цементээр бэхжүүлж 20см зузаан болгосны дараа дөрвөн сантиметр суурь асфальт үүн дээр таван сантиметрийн зузаантай өнгө асфальтаар хучиж байгаа юм. Зарим газраа суурь болон өнгө асфальт 11 см ч хийгдэж байгаа. Авто замын хөрсөөр нь солих хэсгийг хүчитгэхгүйгээр хуулж, шинэчилж байна" гэв. Зам засьарын нийт өртөг 22 орчим тэрбум төгрөг болох юм байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.116.211)
    Үнэхээр сайхан болсон бн лээ!! Амжилт!!
    2024 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.184.26)
    найрамдлын зам сайхан болж бна лээ. амжилт хүсье! баярлалаа.
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 6 цаг 42 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 6 цаг 48 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 6 цаг 57 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 7 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цаг 10 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 10 цаг 31 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 10 цаг 52 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 10 цаг 59 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 11 цаг 9 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 11 цаг 17 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 11 цаг 22 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 24 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top