x

Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өчигдөр Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар хуралдаж, гишүүдээс гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар болсон байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тус хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Х.Тэмүүжин: 

-"Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуульд буй нэг заалт дээр дүгнэлт гаргасан. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна, хүний эрхийг дордуулсан маягтай хэрэглэж байна гэх үндэслэлээр. Энэ үндэслэл нь зөвхөн Цагдаагийн албаны тухай хуульд байгаа. Цэц авч хэлэлцсэн нь л энэ болохоос биш хуульгүйгээр иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага цаана нь цөөн биш байна. Жишээлбэл Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хил хамгаалах ерөнхий газар гэх мэт. 

Иймээс Хууль зүйн байнгын хороо мэргэжлийн байдлаар асуудалд хандаж, байгууллагын дарга эсвэл ерөнхий прокурорын журмаар иргэний үндсэн эрх рүү халддаг халдлагыг зогсоох цаг болсон. Монгол Улсын Үндсэн хуульд "иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлана" гэж маш тодорхой заасан. Гэтэл байгууллагын даргын гаргасан заавар журмаар хязгаарладаг үйл явдал 30 жил оршин тогтнож байна. Гаалийн байгууллага иргэний өмч хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, битүүмжилж хурааж авах, түр саатуулах үйл ажиллагаа явуулахдаа байгууллагын даргын гаргасан журмаар явж байгаа. 

Тэгэхээр хууль сахиулах ажиллагааны тухай хууль үнэхээр хэрэгтэй байна. Иргэний өмч хөрөнгө, бие, орон байр гэдэг нэг л объект юм. Үүнийг байгууллага бүхэн өөрийн өнцөг, журмаар халдаж болохгүй. Хуулийн нэг л стандарт байх ёстой. Тиймээс УИХ-аас тогтоол, Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгч, хууль сахиулах ажиллагааны хуулийг оруулж ирээрэй. Энэ хуулиар төрийн ямар байгууллага байхаас үл шалтгаалан иргэний өмч хөрөнгө, орон байр, хувь хүний биеийг саатуулж байгаа бол нэг стандарт, нэг журмаар халдана.

Гадаадад очоод онгоцны буудалд буухад гаалийн байцаагч тухайн хүний бие, эд зүйлд үзлэг хийхдээ хууль сахиулах хуулийг барьдаг. Хэрэв тухайн хүний тээшнээс хар тамхи гарч ирвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны стандартыг дагаж, нотлох баримт болгох ёстой. Байгууллагын журам болон өөр хуулиар иймэрхүү ажиллагаа хийдэггүй гэж хэлдэг. 

Гэтэл манай улс иргэний үндсэн эрх рүү хуульгүйгээр халддаг жишгийг 30 жил тогтоочихлоо. Зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг өөрчлөх биш, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиа гаргаж, АТГ, ШШГЕГ, ГЕГ, Цагдаагийн байгууллага бүгд нэг хууль, нэг стандартаар хүний эрх рүү халддаг, хязгаарладаг байх ёстой. Хэрэв алдаа гарсан бол энэ хуулийн дагуу хэмжигдэж өөрсдөө хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжих ёстой. Энэ удаагийн Цагдаагийн албаны тухай хуулийн өөрчлөлт бол түр зохицуулалт юм" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2 цаг 10 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2 цаг 17 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2 цаг 26 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 3 цаг 8 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 5 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 6 цаг 0 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 6 цаг 21 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 6 цаг 27 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 6 цаг 37 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 6 цаг 46 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 6 цаг 51 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 53 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top