x

Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг...

Шинэ УИХ "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр яаравчлан бэлтгэж эхэлжээ. Хуулийн төсөл дээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон УИХ-аас хоёр тусдаа ажлын хэсэг гаргажээ. УИХ-ын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ажиллаж байгаа юм байна. 

Төр хэзээ ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангадаггүй. Хангах үүрэг ч байхгүй. Харин хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хараат бус байдлыг төрөөс өөрөөс нь, төрийн байгууллагуудаас хамгаалдаг юм.  Сэтгүүлчдийн эгнээнээс гарсан шинэхэн гишүүн "Төр та нарын эрх чөлөөг хангана" гэж байгаа бол "Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг" гэдэг л болж байна.

1997 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол манайд байтугай дэлхийд байхгүй сайн хууль гэж үнэлэгддэг. Манайхан "тунхгийн шинжтэй, хэрэгжих боломжгүй хууль" гэж ярьдаг хэдий ч хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа, хууль зөрчөөд байгаа гол буруутан нь төр, төрийн байгууллагууд.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд "Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлэхийг хориглоно" гэж заасан. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлээд эхлэвэл, төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байвал хараат бус бусад хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил түүнтэй өрсөлдөх боломжгүй болно оо л гэсэн үг.

Гэтэл МАН эрх барьсан жилүүдэд төрийн бүх байгууллагууд хажуудаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, төсвөөс цалинждаг сэтгүүлчидтэй болсон. Үүний улмаас хувийн, хараат бус хэвлэл мэдээллүүд оршин тогтнох боломжгүй болсон, Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр ямагт ухарч ирсэн. Зөвхөн Эрүүгийн хуулиас болоод, сэтгүүлчдийг хорьж, цагдаж, яллаж байгаагаас болж хэвлэлийн эрх чөлөөг дордуулсан гэдэг бол өрөөсгөл бөгөөд хуудуутай зүйл юм.

Гэтэл эрх баригч МАН энэ хуурмаг үндэслэлээр шалтаглан "хэвлэлийн эрх чөлөөг хангах" ярьж байгаа нь, 1997 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг өөрчлөхөөр санаархаж байгаа нь харин ч хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийг цензурдэх гэсэн оролдлого. МАН эрх барих хугацаандаа маш олон удаа энэ хуулийг өөрчлөхийг санаархаж, тухай бүрд нь сэтгүүлчид, сэтгүүлчдийн байгууллагууд эсэргүүцэж, зогсоож ирсэн. Гэтэл хамтарсан засгийн өнгөн дээр энэ хуулийг өөрчилж, АН-аас сонгогдсон гишүүд үүнд нь үйлчилж болохгүй.

 Үүнийг УИХ-д сууж байгаа сэтгүүлч гишүүддээ сануулж, "Хэвлэлийн эрх чөлөөг хангах тухай" хуурмаг хуулиас гараа татахыг зөвлөж байна. 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 4 цаг 57 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 4 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 13 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 5 цаг 55 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 25 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 8 цаг 47 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 8 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 14 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 24 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 33 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 38 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 40 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top