x

Морь унасан "толгойгүй" сайд нар

УИХ-д хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН хамтарч Засгийн газраа байгуулаад гурав дахь сардаа орж байна. Гэсэн хэдий ч хамтарсан Засгийн газарт орсон АН-ын сайд нарын хувьд уригдаж ирсэн сайд биш, хатавчинд суусан хүүхэд шиг амьдарч байна. Учир нь АН-аас томилогдсон сайд нарт хариуцсан яам, агентлагтаа томилгоо хийх эрх мэдэл байхгүй, бүх эрх мэдлийг МАН-ын дарга, Ерөнхий сайд гартаа авсан.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн шинэтгэлийг асуудлыг АН-д хариуцууллаа" гэж мэдэгдсэн. Гэтэл хууль эрх зүйн шинэчлэлийг хариуцсан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн хувьд үлгэрлэвэл "чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй" үлдсэн сураг дуулдах болов. Өмнө нь тус яаманд ажиллаж байсан хуульч мэргэжилтнүүд, хуулийн төсөл дээр суудаг мэргэжлийн баг нь сонгуулийн дараа тарж бутраад, нэг хэсэг нь хуучин сайдаа дагаад нийслэл рүү, нэг хэсэг нь УИХ руу, үлдсэн хэсэг нь ЗГХЭГ руу шилжээд явчихсан юм байна. Үлдсэн хэд нь өнөө маргаашгүй шилжихээр хүсэлтээ өгчихсөн. Орных нь хүнийг томильё гэхээр сайдын эрх мэдэл хүрдэггүй, МАН-аас томилогдсон төрийн нарийн бичгийн дарга нь хөдөлж өгдөггүй. Ийм нэг гачлантай амьдралыг АН-аас томилогдсон сайд нар туулж байна. 

Уг нь анх Засгийн газрыг байгуулахдаа хоёр том нам "Засгийн газарт хийсэн томилгооны харьцааг гүйцэтгэх эрх мэдлийн бүх шат, төрийн захиргааны байгуулагуудад яг адилхан хадгална" гэдэг зарчим ярьж, зөвшилцөл хийсэн. Гэсэн ч МАН "төрийн мэргэшсэн албан хаагч" гэдгээр шалтаглан төрийн нарийнуудаа татаж авдаггүй, төрийн нарийнууд нь шаардлагатай томилгоог хийж өгдөггүй учраас АН-аас томилогдсон сайд нар жинхэнээсээ "морь унасан толгойгүй хүн" болчихоод байна.

Б.ЖАРГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.43)
    О.Алтангэрэл гэдэг саад байдаг юм уу?Үе үеийн хуулийн сайд нарын хэмжээнд юм хийж чадах юм уудаа.
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 18 цаг 4 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 18 цаг 11 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 18 цаг 20 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 19 цаг 2 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 21 цаг 32 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 21 цаг 53 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 22 цаг 14 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 22 цаг 21 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 22 цаг 31 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 22 цаг 40 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 45 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 46 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top