x

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад оруулжээ

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулан иж бүрэн засвар хийж, ашиглалтад оруулжээ. 

Тухайлбал, төвийн гуравдугаар давхарт байрладаг тус тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, агааржуулагч, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.

Мөн цэвэр болон бохир усны шугамыг шинэчилж, үйлчилгээний ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх зориулалтаар цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай буланг байгуулсан байна. 

Засвар үйлчилгээтэй холбогдуулан тухайн тасгийн бүх орыг шинээр сольж, өрөө тус бүрийг ариун цэврийн өрөөтэй болгосон бөгөөд хэвтрийн болон асаргаа сувилгаа шаардлагатай үйлчлүүлэгчдэд зориулсан асаргааны өрөөг нэмж тоноглон засварлажээ.   

Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм гэж ГССҮТ мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top