x

Монголын дугуйчид засмал замын дугуйн ДАШТ-д оролцож байна

Засмал замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Швейцарын Цюрих хотод эхэллээ.

Дэлхийн дугуйн холбооны түүхэн дэх 10 дахь удаагийн засмал замын дугуйн ДАШТ-ийг Цюрих хот дөрөв дэх удаагаа хүлээн авч байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 75 орны 1000 гаруй дугуйчин өрсөлдөж байна. ДАШТ-ийг 12 төрлөөр зохион байгуулахаас гадна пара дугуйн засмал замын ДАШТ хамт болж буйгаараа онцлогтой. ДАШТ-д олимпын наадмын нэгэн адил эрх авч оролцдог билээ.

Сүүлийн хоёр жилд манай улсаас зөвхөн олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц оролцсон бол энэ удаад түүхэндээ хамгийн олон буюу есөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай баг Элит, U23, өсвөрийн ангилалд тамирчдаа илгээлээ. Мөн анх удаа холимог багийн уралдаанд оролцож түүхийн шинэ хуудсыг нээх гэж буйгаараа онцлогтой. Тодруулбал, 10 дахь удаагийн тэмцээний элит гараанд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Э.Энхмаа, 23 хүртэлх насны ангилалд Д.Алтангэрэл, Т.Тэмүүжин, өсвөрийн хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар дасгалжуулагч Э.Алтан-Очир, Т.Төгөлдөр нарын удирдлагад хурд сорьж байна.  

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 46.1 км-ын гараанд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр 37 дугаар байрт оров. Цуваа гараатай энэхүү уралдааны шилдэг 40-д Азийн хоёрхон тамирчин багтсаны нэг нь Б.Тэгшбаяр, нөгөөх нь Казахстаны “Астана” багийн Евгений Федоров юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаанд олон улсын хэмжээний мастер Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин 63 болон 64 дүгээрт барианд орсон байна. Тэд ДАШТ-ий замд анх удаа уралдсан гэхэд маш сайн үзүүлэлттэй байсныг онцлоё.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 18 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 29 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 53 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 25 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 35 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top