x

Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг

Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх буюу оюуны ерөнхий чадамж доройтох өвчинтэй тэмцэхэд тусалж, даамжрах эрсдэлийг бууруулдаг гэж Австралийн Перт хотод орших Эдит Коуэний нэрэмжит Их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. 

Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, түүнчлэн улаан дарс, хар шоколад, цайнд агуулагддаг флавоноид хэмээх байгалийн бүлэг бодис нь оюуны ерөнхий чадамж доройтож тэнэгрэх өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг гэж Белфаст хот дахь Хатан хааны их сургуулийн судлаачидтай хамтран ажиллаж буй Австралийн эрдэмтэд мэдэгдсэн байна. "Флавоноидоор баялаг хоол хүнсийг өдөр бүр хэрэглэх нь оюуны уг өвчин даамжрах эрсдэлийг 28 хувиар бууруулдаг" гэж судалгааг ахлан явуулсан Эдин Кэссиди хэлжээ.

Судлаачид 10 жилийн туршид 40-70 насны 120 мянга гаруй хүний хоолны орцыг судалсныхаа дараа флавоноидоор баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс тэнэгрэх өвчинд өртөх эрсдэл бага байсныг илрүүлжээ. Мөн өвчин даамжрах эрсдэлийг бууруулахад нөлөөлж буй хоол тэжээлийн гол хүчин зүйлүүд нь улаан дарс, цай, шоколад, жимс жимсгэнэ болохыг тогтоосон байна.

“Флавоноидоор баялаг хоол хүнсний өдөр тутмын хэрэглээг нэмэгдүүлэх нь одоогоор ямар ч үр дүнтэй эмчилгээ байхгүй байгаа тэнэгрэл өвчин даамжрах эрсдэлээс сэргийлж болдог гэдгийг бидний судалгаа харуулж байна” гэж Хатан хааны их сургуулийн судлаач Эми Женнингс хэлжээ. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, одоогоор дэлхий даяар тэнэгрэл өвчинд нэрвэгдсэн 55 сая гаруй хүн байгаа бөгөөд жил бүр 10 сая шахам шинэ тохиолдол бүртгэгддэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ дахин 36 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглохыг хэлэлцэж байна 11 мин Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт ажиллах нь ёс зүйн хувьд зохимжгүй 14 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга долоо хоногийн дараа эхэлнэ 14 мин Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" буюу Хорин минутын хот 30 мин Дэвид Бекхэм, Гэри Олдмен, Рожер Долтри нар хүлэг баатар цолоор шагнагдлаа 3 цаг 52 мин Монголын Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын дэлхийн шагналыг хүртлээ 3 цаг 53 мин Трампын төрсөн өдөртэй давхцсан цэргийн парад АНУ даяар эсэргүүцлийн жагсаал дэгдээв 3 цаг 58 мин Хаш лууны элсэн нуур: Байгаль, соёлын хослолыг аялал жуулчлалтай нэгтгэсэн Хятадын жишиг бүс 4 цаг 2 мин Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 4 цаг 4 мин Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 4 цаг 7 мин Хүрээ цам–Даншиг наадам 2025: Монгол соёл, шашныг дэлгэрүүлэх онцгой арга хэмжээ болно 4 цаг 11 мин Израиль иранд довтлов: Ойрхи Дорнодод дайн эхэлж, зах зээлд хямралын дохио өглөө 4 цаг 22 мин Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 4 цаг 36 мин "Seven Nuga орж селфийдээд ирлээ..." 5 цаг 12 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 5 цаг 26 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 5 цаг 31 мин Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна Уржигдар 11 цаг 44 мин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна Уржигдар 11 цаг 37 мин Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа Уржигдар 11 цаг 31 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top