x

Хятадын ХБХ 43 хүний хөл бөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасчээ

Хятадын Хөл бөмбөгийн холбоо /CFA/ тохиролцооны тоглолт хийсэн гэх үндэслэлээр 43 хүний хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргажээ. Тэдний дунд Хятадын шигшээ багт тоглож байсан гурван тамирчин, ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жүн Хо нар байна.

Ши Жиньпин даргын удирдлага дор Бээжингийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд Хятадын спорт, тэр дундаа хөл бөмбөгийн салбар дахь авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, олон дээд албан тушаалтныг шоронд хорьсон юм.

Ши Жиньпин өөрийгөө хөл бөмбөгийн хорхойтон гэж тодорхойлдог бөгөөд эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулж, шигшээ багаа түрүүлэхийг харахыг мөрөөддөг хэмээн ярьж байсан удаатай. Гэвч авлигын дуулиан удаа дараа дэгдэж, талбай дээр урам хугарам үйлдлүүд олон жилийн турш гарч байгаагаас харахад энэ амбиц улам бүр алсарч байна.

Дээр дурдсан 43 хүний ихэнх нь хөлбөмбөгчид бөгөөд дотоодын тэмцээн уралдааны үеэр тоглолт наймаалцсан хэргийг шалгах хоёр жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад нийт 128 хүн хэрэгт холбогдсон гэж Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. Энэ мэдээ 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Хятад, Саудын Арабын шигшээ багууд тоглохоос хэдхэн цагийн өмнө, Хятадын баг Японы шигшээд 7:0-ийн харьцаагаар хожигдсоноос хойш долоо  хоногийн дараа гарч байна.

Хятадын Хөл бөмбөгийн холбоо Хятадын Супер лигийн “Шаньдун Тайшань” ​​багт тоглож байсан Сон Жүн Хог тохиролцооны тоглолтод оролцож, авлига авсан гэж буруутгаж байсан юм. 

2022 онд Катарт болсон ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээ багийн дөрвөн тоглолтын гуравт нь оролцож байсан хагас хамгаалагч тэрбээр 2023 оны тавдугаар сараас хойш Хятадад саатуулагдаж байгаад энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгост буцаж ирсэн юм. Тухайн үед Хятадын эрх баригчид түүнийг “төрийн бус байгууллагын ажилтнуудаас авлига авсан байж болзошгүй” гэх үндэслэлээр саатуулсан ажээ.

Мөн бүх насаараа эрхээ хасуулсан хүмүүсийн дотор “Шаньдун Тайшань” багт тоглож байсан Хятадын шигшээ багийн тоглогч асан Жинь Жиндаогийн нэр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 4 цаг 10 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 4 цаг 26 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 цаг 30 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 4 цаг 36 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 40 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 4 цаг 54 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 5 цаг 0 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 6 цаг 44 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 7 цаг 3 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 22 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 7 цаг 24 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top