x

Парис-2024: Паралимпын наадам амжилттай өндөрлөлөө

“Парис-2024” Паралимпын наадмын хаалтын ёслол өчигдөр орой болж, Францын нийслэлд зуны турш үргэлжилсэн спортын тэмцээн уралдаанууд амжилттай өндөрлөлөө.  

Францын электроник урсгалын 24 уран бүтээлч ширүүн бороог үл хайхран “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд 168 орны 4400 тамирчны өмнө ёслолын уур амьсгалыг бүрдүүлэн үзүүлбэр үзүүлжээ.

“Энэ удаагийн наадам болон Олимп “түүхэн зун”-ыг бүтээлээ, 2024 он хүн төрөлхтний дурсамжинд мөнхрөн үлдэх болно” гэж “Парис-2024” наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн, Олимпын сэлүүрт завины тамирчин асан Тони Эстанге мэдэгдлээ.

Олон улсын Паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлэхдээ, Франц улс ирээдүйд болох наадмуудад “жишиг” тогтоолоо гэв. “Хувцас загвар, хоол хүнсээрээ алдартай орны хувьд Франц улс одоо шүтэн бишрэгчдээрээ алдартай боллоо” гэж тэрбээр хэлжээ. Цаг агаар тааламжгүй байсан нь ёслолын зарим үйл ажиллагаанд саад болжээ.

Орой бүр агаарт хөөргөдөг, Паралимпын галыг байрлуулсан агаарын бөмбөлөг мэт хэлбэртэй тогоо хүчтэй салхи, борооны улмаас ням гарагт Тюильри цэцэрлэгээс хөөрч чадсангүй гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Францын бочи спортын тамирчин Аурели Оберт Паралимпын галыг унтраах үед зохион байгуулагч орны бусад тамирчин түүнийг хүрээлэн зогсож байлаа.

Дараагийн зуны Паралимп 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болох бөгөөд хаалтын ёслолын үеэр Бродвейн од Али Стокер Америкийн төрийн дууллыг дууллаа.

Харин Америкийн рэппер Андерсон Пак тэргүүтэй уран бүтээлчид Лос-Анжелест болох дараагийн наадамд үзэгчдийн сонирхлыг татахын тулд тус хотын Венисийн эрэг дээр тоглолт хийсэн байна.

“Парис-2024” Паралимпын наадмын медалийн хүснэгтийн тэргүүнд Хятадын баг тамирчид 94 алт, 76 мөнгө, 50 хүрэл медальтайгаар бичигдлээ. Харин Их Британи 49 алт, 44 мөнгө, 31 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан бол АНУ-ын тамирчид 36 алт, 42 мөнгө, зургаан 27 медаль хүртсэнээр гуравдугаарт жагсжээ. Тэдний араас Нидерланд, Бразил, Итали, Украин, Франц, Австрали, Японы баг тамирчид эхний 10-т бичигдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top