x

The MongolZ баг Француудаас хариугаа авснаар "ESL Pro League Season 20" тэмцээний хасагдах шатанд шалгарав

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 20" тэмцээн Мальта улсад зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийт 32 баг 750 мянган ам.долларын төлөө өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас ATOX Esports, The MongolZ оролцож байгаа юм. Тэмцээний С хэсэгт хуваарилагдсан ATOX Esports эхний тоглолтоо энэ сарын 11-нд Team Vitality багийн эсрэг хийнэ.

Харин The MongolZ багийн хувьд В хэсгээс тус тэмцээний Playoffs шатанд шалгарах эрхийн төлөөх тоглолтоо Францын 3DMAX багийн эсрэг өчигдөр хийж, 2:0 онооны харьцаатай ялалт байгууллаа. 

Ингэснээр В хэсгээс Playoffs шатны эрх авсан дөрөв дэх багаар тодорч байна. The MongolZ баг хэсэгтээ нийт таван удаа тоглож, гуравт нь хожил байгуулсан бөгөөд Францын 3DMAX багтай хоёр удаа хүч үзлээ.

Хэсгийн эхний тоглолтоо Француудын эсрэг хийж хожигдсон хэдий ч Playoffs шатанд шалгарах хариуцлагатай тоглолтод тэд өрсөлдөгчөө буулган авлаа. 

Тус тэмцээнд оролцож буй 32 баг дөрвөн хэсэгт хуваагдсан. Хэсэг бүрээс дөрвөн баг Playoffs шатанд тоглох эрхээ авах юм.
Есдүгээр сарын 22-нд аваргаа тодруулах "ESL Pro League Season 20" тэмцээний Playoffs шатны тоглолтууд нэг долоо хоногийн дараа эхэлнэ. Тус шатны тоглолтууд ВО3 журмаар явагдах бөгөөд хожигдвол тэмцээнээ өндөрлүүлнэ.

IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top