x

Я.Синнер Америкийн нээлттэй тэмцээнд анх удаа түрүүллээ

Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер ням гарагт болсон US Open тэмцээний финалын тоглолтонд АНУ-ын тамирчин Тейлор Фритцийг хожсоноор тус тэмцээнд анх удаа түрүүллээ.

Нью-Йорк хотноо 2 цаг 17 минутийн турш үргэлжилсэн уг тоглолтод Синнер 6:3, 6:4, 7:5 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон байна.

Өдгөө 23 настай тэрбээр Мэргэжлийн теннисчдийн холбооноос /ATP/ гаргадаг чансааг 6 дугаар сараас хойш тэргүүлж байгаа юм. Я.Синнер тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд 16 удаа түрүүлсэн бол Америкийн нээлттэй тэмцээнд анх удаа, Их дуулгын тэмцээнд хоёрдахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Тэрбээр энэ онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол 2023 онд Дэвисийн цомын эзэн болжээ.   

Финалд түүнтэй өрсөлдсөн Т.Фритц дэлхийн чансааны 12 дугаарт бичигдэж байгаа бөгөөд ATP холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд 8 удаа түрүүлсэн байна. Харин энэ удаад US Open тэмцээний финалд шалгарсан нь түүний хувьд Их дуулгад үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Парис-2024 Олимпын наадамд тэрбээр Томми Полтой хослон тоглож, хүрэл медаль хүртжээ.

Хатуу гадаргуутай талбайд болдог US Open бол Их дуулгын энэ улирлын дөрөвдэх буюу хамгийн сүүлчийн тэмцээн бөгөөд 75 сая долларын шагналын сантай. Өнгөрсөн онд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Новак Жокович түрүүлсэн бол энэ удаад тэрбээр гуравдугаар тойрогт хожигдсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 17 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 24 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 35 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 45 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 7 цаг 59 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 31 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 41 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top