x

Альпийн нурууны 82 оргилд 19 хоногийн дотор авирчээ

Испанийн уулчин Килиан Жорнет Альпийн нурууны 4000 м-ээс дээш өндөртэй 82 оргилд бүгдэд нь амжилттай авирчээ. Тэрбээр энэхүү гайхалтай амжилтыг тогтооход ердөө 19 хоногийн хугацаа зарцуулсан байна.

К.Жорнет уулын спорт, авиралт, уулын жимийн гүйлт, дугуйн спортыг хослуулан өөрийн хүчээр дээрх амжилтад хүрч чаджээ. Явах  маршрутаа 16 үе шат болгон хуваасан тэрбээр зарим өдөрт 20 цаг аялж, дөрөв, тавхан цаг л амраад дахин аяллаа эхлүүлж байсан гэнэ.

Өдгөө 36 настай Жорнет 267 цагийн хугацаанд 1207 км замыг туулж, 19 хоногийн хугацаанд 75 344 м-ийн өндөрт гарсан байна.

“Энэ бол оюун санаа, бие бялдар, ур чадварын хувьд миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйл байсан нь эргэлзээгүй, гэхдээ хамгийн сайхан нь ч байж магадгүй. Одоогоор өөрт төрсөн бүх сэтгэл хөдлөлөө нэгтгэн дүгнэхэд хэцүү байгаа ч энэ бол амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй аялал байлаа” гэж тэрбээр олон нийтийн сүлжээний хуудсандаа бичжээ.

“fastestknowntime.com” цахим хуудсанд мэдээлснээр, өмнөх дээд амжилтыг 2015 онд Швейцарын уулчин Ули Штек тогтоож байжээ. Түүний хувьд энэ амжилтыг тогтоохын тулд 62 хоног зарцуулж байсан бол К.Жорнет энэ хугацааны гуравны нэг хүрэхгүй хугацаанд оргилуудад гарсан байна. Өмнө нь Маттерхорн, Монблан ууланд хамгийн богино хугацаанд авирч, бууж байсан К.Жорнетийн хувьд энэ бол түүний эзэмшиж буй цорын ганц дээд амжилт биш юм гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Испанийн уулын гүйгч тэрбээр 19 хоногийн аяллаа Швейцарын Энгандиний хөндийгөөс эхлүүлж, Альпийн нурууны хамгийн зүүн талын 4000 м-ээс дээш өндөр оргил болох Пиц Бернинад /4048 метр/ авирсан байна.

Аяллын туршид К.Жорнет ихэвчлэн ганц литр ус биедээ авч явдаг байсан бөгөөд замдаа таарсан зочид буудлуудаас савласан ус худалдаж авдаг байжээ. “Эль Паис” сонинд бичсэнээр, орой бүр түүнийг хоёр машин угтан авч, нэг цаг хагасын турш хооллодог байсан гэнэ.

Нэгэн гайхалтай өдөр К.Жорнет Монблан /4808 м/, Гранд-Жорас /4208 м/ зэрэг 4000 м-ээс дээш өндөр бүхий 16 оргилд авирчээ. Улмаар Дом /4015 м/, Барр дез Экрен /4102 м/ гэсэн сүүлийн хоёр оргилд амжилттай гарснаар “Alpine Connections project” төсөл амжилттай дууссан байна.

Есдүгээр сарын 1-ний шөнө дундын үед бүх оргилд гарсныхаа дараа бааздаа буцаж ирсэн К.Жорнет болон түүний багийнхан гэртээ харихаасаа өмнө пицца идэж баяраа тэмдэглэжээ. “Одоо жаахан амрах цаг боллоо!” гэж К.Жорнет олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 20 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 28 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 39 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 49 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 3 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 35 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 45 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top